Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, хар тамхи, мансууруулах бодис болон сэтгэцэд нөлөөлөх эм бэлдмэлээс урьдчилан сэргийлэх талаарх лекц ШУТИС-ийн төв байрны Хурлын танхимд 2016 оны 05 дугаар сарын 06-ны өдрийн 12:30 цагт боллоо.
Тус лекцэнд Нийслэлийн прокурорын газрын хяналтын прокурор Д.Дашмаа, СБД-ийн Цагдаагийн I хэлтэсийн эрүүгийн төлөөлөгч, дэслэгч М.Өсөхбаяр нар оролцож оюутан, суралцагчдад “Мансууруулах болон сэтгэцэд нөлөөт эм, бэлдмэл, бодисын хор уршиг, түүнээс урьдчилан сэргийлэх” талаар лекц уншиж оюутнуудад дэлгэрэнгүй мэдээлэл өглөө. Энэ төрлийн гэмт хэрэг, зөрчилөөс урьдчилан сэргийлэх, холбогдох хууль тогтоомжийн талаар оюутнуудад дэлгэрэнгүй мэдээлэл өглөө.
Мөн СБД-ийн хяналтын прокурор н.Цэцэгмаа “Гэмт хэрэг зөрчлийн тухай ойлголт болон захиргааны зөрчлийн тухай хууль тогтоомж”-ийн талаар оюутнуудад дэлгэрэнгүй зөвлөгөө өгч оюутны сонирхсон асуултад хариулт өглөө.
СБД-ийн VI хорооны хэсгийн байцаагч, дэслэгч Д.Бат-Орших, VIII хорооны хэсгийн байцаагч, дэслэгч н.Ганхуяг нар оюутан суралцагчдыг архи, тамхи, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, ойн хээрийн түймрээс урьдчилан сэргийлэх, төгсөлтийн баярыг гэмт хэрэг, зөрчилгүй өнгөрүүлэх, архидан согтуурахтай тэмцэх тухай хууль, хаврын хуурайшилын үед гал түймрийн аюулаас урьдчилан сэргийлэх талаар оюутнуудад сэрэмжүүлэг өглөө. Тус лекцэнд ХШУС-69, ГУУС-67, ЭХС-25 нийт 161 оюутан хамрагдлаа.
Оюутны хөгжил, үйлчилгээний алба
“Инженерийн шилдэг шийдэл бүхий дипломын төсөл шалгаруулах” арга хэмжээг анх удаа зохион байгууллаа
Зэргийн бус сургалтын гэрчилгээ олголоо.
ШУТИС-ийн гурван багш төрийн дээд цол хүртлээ
ШУТИС-ийн ректор Т.Намнан Унгарын Элчин сайдыг хүлээн авч уулзлаа
ШУТИС-д Туркийн хамтын ажиллагаа, зохицуулалтын агентлаг (TİKA)-аас "Жазари” лабораторийг байгуулж, дадлагын сургалтыг зохион байгууллаа