Монгол Улсын боловсролын байгууллагад 61 дэх жилдээ багшилж байгаа, Монгол Улсын гавьяат багш Ш.Лувсандоржийн хөдөлмөр алдрыг 2016 оны 5 дугаар 06-ны өдөр тэмдэглэн өнгөрүүллээ. Тус арга хэмжээг ШУТИС-ийн инженерийн мэргэжилтэн бэлтгэж эхэлсэний 55 жилийн ойг угтаж БУХС-ийн Хүмүүнлэгийн тэнхимийн санаачилгаар тэмдэглэв.


Ш.Лувсандоржийн хөдөлмөр алдрыг тэмдэглэх арга хэмжээнд ШУТИС-ийн Удирдах зөвлөлийн дарга Ц.Буянцогтоо, Сургалт эрхэлсэн проректор Х.Энхжаргал, Захиргаа, мониторингийн газрын дарга Л.Пүрэв, ХШУС-ийн захирал Д.Буянтогтох, , ҮТС-ийн захирал Ж.Туяацэцэг, БУХС-ийн захирал Б.Пүрэвсүрэн, Номын сангийн захирал Ч.Гульнар, ахмад багш нарын зөвлөлийн дарга Д.Чулуун болон тэнхимийн багш, оюутнууд оролцов.
Мөн Дундговийн 10-н жилийг 1963 онд төгссөн төгсөгчдийн төлөөлөл, Намын дээд сургуулийг 1976, 1979 онд төгссөн төгсөгчдийн төлөөлөл, МУИС-ийн түүхийн ангийг 1983 онд төгссөн төгсөгчдийн төлөөлөл тус тус оролцож үг хэлж, баяр хүргэлээ.

Итали улсын Лакуила их сургуулийн "Transnational Educational Initiatives TNE" төслийн сургалтад хамрагдав.
АНУ-ын ЭСЯ-ны төлөөлөгчид ШУТИС-ийн ГХС-д зочлов
Англи хэлний улсын олимпиад амжилттай зохион байгуулагдлаа
Оюутны Математикийн XXIX олимпиад
Нас тэгширсэн хүмүүстээ хүндэтгэл үзүүллээ
© 2005- Монгол Улсын Шинжлэх Ухаан Технологийн Их Сургууль, Мэдээллийн технологийн төв