Оюутны санаачилгыг дэмжих төслийн тэтгэлгийн урьдчилсан шалгаруулалтад тэнцсэн төслийн багийн ахлагч оюутнуудад зориулсан сургалт семинарыг 2016 оны 05 сарын 11-ний өдрийн 9.00 цагт МУИС –ийн Төв байрны 2 давхарын Эрдмийн заал буюу Дугуй зааланд зохион байгуулна.
Шинжлэх ухаан технологийн их сургуулиас 2 - р шатын сонгон шалгаруулалтад нийт 13 төсөл ирснээс дараах 10 төсөл сайжруулах нөхцөлтэйгээр урьдчилсан шалгаруулалтад тэнцсэн байна. Үүнд:
|
№ |
Төслийн нэр |
|
1. |
Электрон хаягдлыг ашиглан соронзон сепаратор зохион бүтээх төсөл |
|
2. |
Хүлэмжийн хяналтын систем |
|
3. |
Хийсвэр бодит орчин ашиглан түүхийн мэдлэг олгох электрон хичээл |
|
4. |
Модны нүх ухах эксваторын ажлын төхөөрөмж үйлдвэрлэх төсөл |
|
5. |
Бие даалтын өрөөг тохижуулах төсөл |
|
6. |
Уул уурхайн салбарт хэрэглэгддэг IT программын сургалт |
|
7. |
Бүтээлч сэтгэлгээг урамшуулах |
|
8. |
Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг дээд боловсрол эзэмших боломжийг дээшлүүлэх төсөл |
|
9. |
Оюутны байрны жишиг гал тогоо |
|
10. |
ШУТИС-ийнжишиг фитнес байр |
Сургалтанд ирэхдээ дараах зүйлсийг анхаарна уу.
1. Төслийн багийн ахлагч оюутан өөрөө заавал оролцоно. Хэрвээ тодорхой хүндэтгэх шалтгаанаар ирэх боломжгүй бол тухайн төслийг төлөөлж багийн нэг гишүүн оролцоно.
2. Төслийн багийн ахлагч оюутан өөрийн төслийн маягтаа заавал нэг хувь хэвлэж авчирна. Төсөл тус бүр сайжруулах нөхцөлтэйгээр урьдчилсан шалгаруулалтад тэнцсэн тул сургалтын үеэр нэгдсэн зөвлөмж авсны дараа зөвлөх багшаас төсөл бүрийг хэрхэн сайжруулах талаар тодорхой заавар өгөх тул бичиж тэмдэглэх дэвтэртэй ирнэ үү.
ОЮУТНЫ ХӨГЖИЛ, ҮЙЛЧИЛГЭЭНИЙ АЛБА
Газрын тосны салбарын мэргэшсэн, зөвлөх инженерийн зэрэг сунгах, олгох сургалтад урьж байна
ШУТИС-ийн бүрэлдэхүүн Хүнс, хөнгөн үйлдвэрлэл, дизайны сургуулийн тэнхимийн эрхлэгчийн албан тушаалын сонгон шалгаруулалтын зар
МОНГОЛ УЛСЫН БОЛОВСРОЛЫН ЯАМ, БҮГД НАЙРАМДАХ ФРАНЦ УЛСЫН ЭЛЧИН САЙДЫН ЯАМНЫ ХАМТАРСАН 2026-2027 ОНЫ ТЭТГЭЛЭГТ ХӨТӨЛБӨР ЗАРЛАГДЛАА.
KOICA Scholarship Program – Fully Funded Master’s Degree in AI-Embedded Systems at Daegu University, Republic of Korea (Fall 2026)
“Татварын ач тус” сэдэвт шилдэг reel, видео контент шалгаруулах тэмцээн зарлагдлаа