Шинжлэх ухаан, технологийн их сургуулийн оюутны хаврын их цэвэрлэгээг ШУТИС-ийн Оюутны холбоо нийгмийн хариуцлагынхаа хүрээнд уриалга гарган 2016 оны 04 дүгээр сарын 30-ны өдөр амжилттай зохион байгууллаа.

Цэвэрлэгээ эхлэхийн өмнө
Тус их цэвэрлэгээнд бүрэлдэхүүн сургуулийн болон оюутны дотуур байрны 200 оюутан оролцсон ба “НЭГ ОЮУТАН НЭГ ШУУДАЙ ХОГ” уриа дэвшүүлэн Туул голын гүүрнээс Маршалын гүүр хүртлэх 3 км талбайгаас нийт 200 шуудай хог, лагыг цэвэрлэсэн болно.

Цэвэрлэгээний үйл явц

Цэвэрлэгээ дууссан байдал
Их цэвэрлэгээтэй холбоотой шаардагдах хөрөнгийг ШУТИС-ийн Оюутны холбоо болон бүрэлдэхүүн сургуулийн оюутны зөвлөлүүдээс гаргаж цэвэрлэгээнд оролцож байгаа оюутнуудыг ШУТИС-ийн ТНС-аас туул гол хүртэл нийт 3 автобусаар тээвэрлэсэн ба цэвэрлэгээнд шаардагдах маск, бээлий, шуудай, цэвэрлэгээний материалуудаар /хүрз, тармуур, хавчаар/ оюутны холбоо ханган ажиллалаа.
ШУТИС “Ян Сарьдаг Оргил” ххк-тай хамтын ажиллагааны гэрээ байгуулав
ШУТИС-д Монгол, Энэтхэгийн эрдэм шинжилгээний хамтын ажиллагааны хурал боллоо
"Илчээ алдаагүй үгс" яруу найргийн наадам амжилттай зохион байгуулагдлаа
Уралын холбооны их сургуультай инженерчлэл, эрчим хүч, боловсролын солилцооны чиглэлээр хамтын ажиллагааг өргөжүүлнэ
ШУТИС-ийн БАС-ийн Сургалт, дадлага, лабораторийн барилгын шав тавих ёслол боллоо
© 2005- Монгол Улсын Шинжлэх Ухаан Технологийн Их Сургууль, Мэдээллийн технологийн төв