“Хаврын гоёл- Дизайн сургалт 2016” наадам 2016 оны 05 сарын 7-13-ны өдрүүдэд амжилттай болж өндөрлөлөө. Тус наадамд дизайны чиглэлээр сургалт явуулдаг нийт 6 сургуулийн багш, оюутнууд оролцлов. Манай Үйлдвэрлэлийн технологийн сургуулийн оюутнууд хувцасны 25 коллекци, интерьер дизайны 4 бүтээл, үйлдвэрлэлийн дизайны 13 төсөл, компьютер анимейшин дизайны 12 бүтээл, график дизайны 25 бүтээл, багш оюутны эрдэм шинжилгээний 10 илтгэлүүдээр шалгаруулалтанд оров.
“Хаврын гоёл- Дизайн сургалт 2016” наадмаас
Эрдэм шинжилгээний хурлаас:
1. Дизайны салбарын ахлах багш, (Ph.D, дэд проф) Б.Сэргэлэнгийн удирдсан Үйлдвэрлэлийн дизайны 4 курсын оюутан Ө.Нарангарав “Хүннү хэв маягийг тодорхойлох нь” илтгэлээрээ дэд байр,
2. Дизайны салбарын ахлах багш Б.Мэндсайханы удирдсан Компьютер график дизайны 4 курсын оюутан А.Арслан “Хүүхдэд зориулсан аппликейшин” илтгэлээрээ гутгаар байр тус тус хүртлээ.
Энэхүү наадамд идэвхитэй оролцсон эрхэм хүндэт оюутнууд, удирдаж ажилласан эрхэм хүндэт багш нартаа сурлага, уран бүтээлийн улам их амжилт гаргахыг хүсэн ерөөе.
Үйлдвэрлэлийн технологийн сургуулийн захиргаа
“Student Samushil Career HUB” төв нээгдлээ
“Монгол-Японы Хамтарсан Семинар-2025” амжилттай зохион байгуулагдлаа
ШУТИС-ийн баг олон улсын шагнал хүртэв
Шинжлэх ухаан, технологийн их сургуулийн 2025-2026 оны хичээлийн шинэ жилийн нээлт боллоо
“Түүхэн дурсгалт барилга, архитектурын дурсгалын хадгалалт хамгаалалт” сэдэвт олон улсын симпозиум зохион байгуулагдав