2015-оны 5-р сарын 14-нд ШУТИС-ийн БАТС-ийн оюутнуудад Япон улсаас манай улсад хэрэгжүүлж буй Монгол-Японы Инженерийн Боловсролыг Дээшлүүлэх /M-JEED/хөтөлбөрийн зөвлөх ноён Ватанабэ Жожи /MBA/ “Монголыг хөгжүүлэх шинэ чиг хандлага” гэсэн сэдвийн дор сонирхолтой лекц уншлаа.ирж лекц, семинар хийлээ.
Ноён Ватанабэ нь Бизнесийн Удирдлагын чиглэлийн дэлхийн томоохон Ахисан Түвшний сургуулиудын нэг болох Дарден /Darden Graduate School of Business Administration/сургуульд магистрын цол хамгаалсан бөгөөд компанийн менежмент, стратеги төлөвлөгөө, макро-эдийн засгийн анализ, үйлдвэрлэлийн анализ зэрэг чиглэлэээр зөвлөх хийж байсан арвин туршлагатай хүн юм. Тэрээр гол төлөв Азийн орнуудаас Япон , Сингапур, Хонг-Конг, Энэтхэг; Африкийн Кени, Замби; хуучин ЗХУ-ийн Казакстан мөн Европын орнууд болох Их Британи, Ирланд, Герман зэрэг орнуудад урт болон богино хугацаагаар зөвлөх хийж байсан.
Энэ удаагийн лекцэд ноён Ватанабэ өөрийн туршлага дээр үндэслэн Монгол орны өнөөгийн байдлыг дүгнэн үзэж, чухам ямар аргаар аливаа асуудалд , тухайлбал аливаа асуудлыг шийдвэрлэх оновчтой арга замын талаар дэлгэрэнгүй ярьлаа.
Тэрээр Япон улсын соёл болоод сэтгэлгээний нэг онцлог болох Кайзен чиг хандлага дээр үндэслэн “Бага хэмжээний уулзалт”/Small Meetings/ гэсэн нэг санаа дэвшүүлж, мөн эдийн засгийн боловсрол нь иженерийн салбарт суурь шинжлэх ухаан, суурь хичээл байх ёстойг онцлон хэлж байлаа.
Энэ санаагаа тэрээр манлайлалчийг сонгох буюу сонгуулийн системд хэрхэн ашиглаж болох талаар оюутнуудад танилцуулсан. Лекцийн дараа оюутнуудад практик үйл ажиллагаа ямар чухал гэдгийг ойлгуулахын тулд тэднийг тодорхой сэдвүүд дээр харилцан ярилцуулж, сонирхолтой болоод үр өгөөжтэй семинарыг өрнүүлсэн юм.
“Student Samushil Career HUB” төв нээгдлээ
“Монгол-Японы Хамтарсан Семинар-2025” амжилттай зохион байгуулагдлаа
ШУТИС-ийн баг олон улсын шагнал хүртэв
Шинжлэх ухаан, технологийн их сургуулийн 2025-2026 оны хичээлийн шинэ жилийн нээлт боллоо
“Түүхэн дурсгалт барилга, архитектурын дурсгалын хадгалалт хамгаалалт” сэдэвт олон улсын симпозиум зохион байгуулагдав