Герман судлалаар сурч буй оюутнуудын дунд уламжлал болгон зохион байгуулагддаг герман хэлний улсын VIII олимпиад 2016 оны 5-р сарын 7-ны өдөр амжилттай болж өндөрлөлөө. Олимпиад бичгийн болон аман гэсэн 2 шатлалтайгаар Монгол Улсын Боловсролын Их Сургууль дээр зохион байгуулагдлаа.

Нийт дүнгээр ШУТИС-ийн 2-р курсын оюутан Б. Пүрэвсүрэн тэргүүн байр

Мөн ШУТИС-ийн 1-р курсын оюутан Э.Энххүслэн 2-р байр, оюутан Э.Чимэг 3-р байрыг эзлэн эхний 3 байрт орж өргөмжлөл, мөнгөн шагналаар шагнуулав.
Уг олимдиадад МУИС, МУБИС болон Хүмүүнлэгийн ухааны их сургуулийн герман судлалаар сурч буй оюутнууд оролцов.
Олимпиадад амжилттай оролцсон оюутнууддаа сурлага, хөдөлмөрийн өндөр амжилт хүсье!
ГХИ-Европ судлалын тэнхим
“ХОТЫН СОЁЛ” аяны арга хэмжээ зохион байгуулагдлаа
ШУТИС болон “Тэсо” групп хамтын ажиллагааны Санамж бичиг байгууллаа
Итали улсын Лакуила их сургуулийн "Transnational Educational Initiatives TNE" төслийн сургалтад хамрагдав.
АНУ-ын ЭСЯ-ны төлөөлөгчид ШУТИС-ийн ГХС-д зочлов
Англи хэлний улсын олимпиад амжилттай зохион байгуулагдлаа
© 2005- Монгол Улсын Шинжлэх Ухаан Технологийн Их Сургууль, Мэдээллийн технологийн төв