ШУТИС-ийн Эрчим хүчний инженерийн сургууль(ЭХИС) “Ньюком” групптэй Сэргээгдэх эрчим хүч ба салхины эрчим хүчийг ашиглах, судалгаа шинжилгээ хийх хамтын ажиллагааны санамж бичигт 2010 оны 11 дүгээр сарын 22-ны өдөр гарын үсэг зурлаа. “Ньюком” групп 2004 оноос эхлэн салхины эрчим хүчийг ашиглах төсөл хэрэгжүүлж эхлээд байгаа бөгөөд Салхитад 50 мв-ийн цахилгаан станц барихаар төлөвлөж байжээ. Зургаан жил гаруй судалгаа, шинжилгээний ажил хийсний үр дүнд ирэх 2011 оноос эхлэн цахилгаан станцын барилгын ажлыг эхлэхээр болсон байна. Тиймээс ЭХИС-ийн эрдэмтэн багш, оюутан сурагчидтай хамтран судалгаа, шинжилгээний ажил хийхээр энэхүү санамж бичигт гарын үсэг зурлаа. Мөн ЭХИС-ийн оюутнууд тус компанид дадлага, туршлага хийх боломж нь нээгдэхээс гадна амжилттай суралцаж байгаа оюутнуудад сургалтын тэтгэлэг олгох болсоноо “Ньюком” группынхан дуулгасан юм. ЭХИС-ийг төгсөн гарч байгаа инженер техникийн мэргэжилтнүүд “Ньюком” группын салхитад баригдах цалхилгаан станцад ажиллах боломжтой. Хамтран ажиллах гэрээнд “Ньюком” группын Эрчим хүч, дэд бүтэц хариуцсан захирал Б.Бямбасайхан, ЭХИС-ын захирал Х.Энхжаргал нар гарын үсэг зурсан. Энэхүү үйл ажиллагаа нь ШУТИС-ийн ЭХИС-ийн үүсч байгуулагдсаны 50 жилийн ойн ажлын хүрээнд хийгдэж байгаа ажээ.

Хоол зүй, шим судлал хөтөлбөрийн оюутнууд олон улсын зуны сургалтад хамрагдлаа
САТРЕПС төсөл ШУТИС-д анх удаа хэрэгжихээр боллоо
ШУТИС нь хиймэл оюуныг эрүүл мэндийн судалгаанд хэрэглэх чиглэлээр ХӨСҮТ-тэй хамтран ажиллана
Жинин-Хөх хотын 2026 оны ахмадын аялал амжилтай боллоо
Дэлхийн солонгос хэлний багш нарын сургалт, чуулга уулзалт Сөүл хотноо зохион байгуулагдлаа
© 2005- Монгол Улсын Шинжлэх Ухаан Технологийн Их Сургууль, Мэдээллийн технологийн төв