
Ази-Номхон далай бүсийн орнуудын Роботын тэмцээн нь инженерийн чиглэлээр суралцаж байгаа оюутнуудын техникийн ур чадвар, бүтээлч сэтгэлгээ, шинийг санаачлах болон мэдлэгийг нь хөгжүүлэх зорилготойгоор жил бүр зохион байгуулагдсаар ирсэн билээ. Энэ удаагийн үндэсний роботын аварга шалгаруулах тэмцээн нь ЦЭВЭР ЭНЕРГИ ДЭЛХИЙГ ЦЭНЭГЛЭНЭ уриатайгаар 2016 оны 5 сарын 21 нд МҮОНТ-ийн 600 студид болж ХААИС, МУИС, ШУТИС, Тээврийн сургууль, МУБИС, Говь-Сүмбэрийн технологийн коллеж, Шинэ монгол технологийн сургуулийн нийт 17 нь баг өрсөлдөж ШУТИС-ийн Механик тээврийн сургуулийн “ТАНАН” баг Үндэсний аварга багаар тодорч 2016 оны 8 р сард Тайланд улсын Ванкок хотноо зохион байгуулагдах тэмцээнд өрсөлдөх эрхээ авлаа.
РОБОКОН 2016 Үндэсний аварга шалгаруулах тэмцээнд ШУТИС-ийн багууд амжилт бүтээлээр дүүрэн оролцлоо.
Тэмцээний ялагч багаар тодорсон ТАНАН багтаа 2016 оны 8-р сард Тайланд улсын Ванкок хотноо зохион байгуулагдах тэмцээнд нь амжилт хүсье.
“ХОТЫН СОЁЛ” аяны арга хэмжээ зохион байгуулагдлаа
ШУТИС болон “Тэсо” групп хамтын ажиллагааны Санамж бичиг байгууллаа
Итали улсын Лакуила их сургуулийн "Transnational Educational Initiatives TNE" төслийн сургалтад хамрагдав.
АНУ-ын ЭСЯ-ны төлөөлөгчид ШУТИС-ийн ГХС-д зочлов
Англи хэлний улсын олимпиад амжилттай зохион байгуулагдлаа