ШУТИС-ийн багш нарын дунд уламжлал болгон зохион байгууллагддаг “MUST CUP” хөл бөмбөгийн тэмцээн 6 дахь жилдээ 2016 оны 06 сарын 04, 05-ны өдрүүдэд 5 дугаар сургуулийн ногоон талбайд амжилттай явагдаж дууслаа. Тэмцээнд БУХС, ГУУС, МеТС, МХТС, ХШУС, ЭХС, ЕНИ-Захиргаа, ОрТС гэсэн 8 сургуулийн баг тамирчид оролцлоо. Тэмцээний тэргүүн байрыг ГУУС-ийн баг тамирчид эзэлж шилжин явах цом, алтан медаль өргөмжлөл, мөнгөн шагналын эзнээр тодорлоо. 2-р байрыг Эрдэнэтийн ТС-н баг, 3-р байрыг ЕНИ-Захиргааны хамтарсан баг тамирчид тус тус эзэлж мөнгөн, хүрэл медаль, өргөмжлөл, мөнгөн шагналын эзэд боллоо.

Шилжин явах цомын эзэн ГУУС-н баг

Эрдэнэт ТС-н баг ЕНИ-Захиргааны хамтарсан баг

Шилдэг довтлогч Б.Сод-Од МХТС Шилдэг хамгаалагч Т.Одхүү Е-НИ

Шилдэг тоглогч Г.Ганбилэг ГУУС



Багшийн хөгжлийн төв, Биеийн тамир, спортын тэнхим
“ХОТЫН СОЁЛ” аяны арга хэмжээ зохион байгуулагдлаа
ШУТИС болон “Тэсо” групп хамтын ажиллагааны Санамж бичиг байгууллаа
Итали улсын Лакуила их сургуулийн "Transnational Educational Initiatives TNE" төслийн сургалтад хамрагдав.
АНУ-ын ЭСЯ-ны төлөөлөгчид ШУТИС-ийн ГХС-д зочлов
Англи хэлний улсын олимпиад амжилттай зохион байгуулагдлаа
© 2005- Монгол Улсын Шинжлэх Ухаан Технологийн Их Сургууль, Мэдээллийн технологийн төв