Үндэсний судалгааны их сургууль “МЭИ”-ийн ректор Н.Д.Рогалев, Гадаад харилцааны проректор В.Н.Замолодчиков, Олон улсын хамтын ажиллагааны хэлтсийн дарга А.Е.Тарасов тэргүүтэй төлөөлөгчид ШУТИС-ийн Русский центрт зочилж, үйл ажиллагаатай нь танилцсан ба МЭИ-д суралцах хүсэлтэй бакалавр, магистр оюутнууд, мэргэжил дээшлүүлэх багш, аспирантуудын орос хэлний бэлтгэлийг хангах талаар ГХИ-ийн захирал Т.Батбаяртай санал солилцов.

Ректор Н.Д.Рогалев нь орос хэл, соёлыг түгээх үйлсэд, мөн сүүлийн 3 жилд “Время учиться в России” төслийг хэрэгжүүлэхэд хувь нэмрээ оруулсан ГХИ-ийн захирал Т.Батбаяр, ЕСТ-ийн эрхлэгч, Русский центрийн арга зүйч Г.Туяа, “Россотрудничество” байгууллагын төлөөлөгчийн газар, РЦНК-ийн багш Г.Цэвэг, ИрГУПС-ын бэлтгэл сургуулийн багш Разуваева В.К нарыг “Талархлын бичиг”-ээр шагнав.

“ХОТЫН СОЁЛ” аяны арга хэмжээ зохион байгуулагдлаа
ШУТИС болон “Тэсо” групп хамтын ажиллагааны Санамж бичиг байгууллаа
Итали улсын Лакуила их сургуулийн "Transnational Educational Initiatives TNE" төслийн сургалтад хамрагдав.
АНУ-ын ЭСЯ-ны төлөөлөгчид ШУТИС-ийн ГХС-д зочлов
Англи хэлний улсын олимпиад амжилттай зохион байгуулагдлаа
© 2005- Монгол Улсын Шинжлэх Ухаан Технологийн Их Сургууль, Мэдээллийн технологийн төв