Монгол Улсын Барилгын салбарт инженер, техникийн мэргэжилтэн бэлтгэх, их сургуулийн судалгааны материаллаг баазыг бэхжүүлэхэд оруулсан оюуны болон материаллаг хувь нэмрийг өндрөөр үнэлж ШУТИС-ийн Барилгын инженерийн салбарын анхны төгсөгч, багш Владимир Владимирович Игнатьевт Шинжлэх ухаан, технологийн их сургуулийн “Хүндэт профессор” цол гардуулах ёслолын ажиллагаа 2016 оны 06 дугаар сарын 14-ний өдөр болов.
Ёслолын ажиллагаанд ШУТИС-ийн Барилгын инженерийн салбарын анхны төгсөгчдийн төлөөлөл, салбарын эрхлэгч нар, профессор, дэд профессор, багш нар хүрэлцэн ирэв. ШУТИС-ийн Хүндэт профессор В.В.Игнатьевт баяр хүргэж БАС-ийн анхны төгсөгч, ахмад багш, МУ-ын Ардын багш Г.Базар, ШУТИС-ийн Хүндэт профессор Ч.Шуушингаа, БАС-ийн захирал Э.Нинжгарав, ХШУС-ийн дэд профессор Ш.Рашид нар үг хэлэв.
Хүндэт профессор В.В.Игнатьев болон анхны төгсөгч нартаа Монгол улсад Инженер техникийн мэргэжилтэн бэлтгэсний 55 жилийн ойн баяр мэнд хүргэе.
Мэдээ бэлтгэсэн: БАС-ЭША
“ХОТЫН СОЁЛ” аяны арга хэмжээ зохион байгуулагдлаа
ШУТИС болон “Тэсо” групп хамтын ажиллагааны Санамж бичиг байгууллаа
Итали улсын Лакуила их сургуулийн "Transnational Educational Initiatives TNE" төслийн сургалтад хамрагдав.
АНУ-ын ЭСЯ-ны төлөөлөгчид ШУТИС-ийн ГХС-д зочлов
Англи хэлний улсын олимпиад амжилттай зохион байгуулагдлаа
© 2005- Монгол Улсын Шинжлэх Ухаан Технологийн Их Сургууль, Мэдээллийн технологийн төв