Аэробик гимнастикийн өсвөр үе, насанд хүрэгчдийн ДАШТ БНСУ-ын Инчён хотод үргэлжилж байна. Тус тэмцээний насанд хүрэгчдийн ангиллын “Aerobic step” төрөлд өрсөлдсөн манай тамирчид дөнгөж сая шигшээд 17.900 оноо авсан амжилтаар хүрэл медаль хүртлээ.
Монголын гимнастикчид 17850 оноогоор шигшээд шалгарсан юм. ШУТИС-ийн багт ШУТИС-ийн хүндэт профессор, спортын мастер, багш С.Энхтуяа, ОУ-ын шүүгч, ОУХМастер, багш Г.Ерөөлбат болон багийн бүрэлдэхүүнд Э.Мөнхнасан, Б.Хаштайш, О.Содгэрэл, А.Энхпүрэв, Б.Баясгалан, Ч.Золбоо, Э.Ананд, Ө.Тэмүүлэн нар багтсан юм.
Сонирхуулахад, энэ тэмцээний 12-14 насны ангиллын хосын төрөлд О.Энхтүшиг, Ж.Азжаргал 18.500 оноогоор V, холимог багийн төрөлд О.Энхтүшиг, Н. Баян-Эрдэнэ, Ж.Азжаргал, Э.Марал, Б.Ариунзул нар VIII байрт шалгарсан юм.
“Монгол-Японы Хамтарсан Семинар-2025” амжилттай зохион байгуулагдлаа
ШУТИС-ийн баг олон улсын шагнал хүртэв
Шинжлэх ухаан, технологийн их сургуулийн 2025-2026 оны хичээлийн шинэ жилийн нээлт боллоо
“Түүхэн дурсгалт барилга, архитектурын дурсгалын хадгалалт хамгаалалт” сэдэвт олон улсын симпозиум зохион байгуулагдав
“ХАН ХЭНТИЙ” аялал сайхан боллоо
© 2005- Монгол Улсын Шинжлэх Ухаан Технологийн Их Сургууль, Мэдээллийн технологийн төв