Аэробик гимнастикийн Дэлхийн аварга шалгаруулах XIV удаагийн тэмцээн БНСУ-ын Инчеон хотноо 2016 оны зургадугаар саырн 14-19-ний өдрүүдэд амжилттай зохион байгуулагдлаа.
Дэлхийн 44 орны 698 тамирчин ур чадвараа сорьсон тус тэмцээнд ШУТИС-ийн хүндэт профессор, спортын мастер С.Энхтуяагаар ахлуулсан ОУ-ын хэмжээний мастер, ОУ-ын шүүгч, ахлах багш Г.Ерөөлбат дасгалжуулагчтай, БУХС-ийн оюутан ОУ-ын хэмжээний мастер Ө.Тэмүүлэн ахлагчтай баг тамирчид “Степ”Аэробикийн төрөлд оролцож, Франц, БНХАУ-ын багуудын дараа орж III байр эзлэн, 2012 оны амжилтаа бататган “Дэлхийн хошой ХҮРЭЛ” медальт баг боллоо.
ШУТИС-ийн Спортын хөгжлийн түүхэнд бахархам амжилт үзүүлж буй баг хамт олондоо баяр хүргэж, хичээлийн шинэ жилийн мэндчилгээ дэвшүүлье.





ХШУС, БТСТэнхим 2016.09.06
Япон улсын Үцүномияа их сургуулийн дэд профессор Футоши Ишигүри ШУТИС-ийн хүндэт профессор цол хүртлээ
ШУТИС-д "Суралцагч төвт сургалт" (LCL 2026) олон улсын семинарыг амжилттай зохион байгууллаа
БНСУ-ын Чусон их сургуультай хамтарсан хөтөлбөр, оюутан солилцооны чиглэлээр хамтран ажиллах гэрээ байгууллаа
Япон улсын Кюүшү их сургуулийн төлөөлөгчид ШУТИС-д айлчлав
Монголд анх удаа зүтгүүрийн жолоодлогын сургалтын цогц төхөөрөмжийг “Мози Воркшоп”-төслийн хүрээнд нэвтрүүлж байна
© 2005- Монгол Улсын Шинжлэх Ухаан Технологийн Их Сургууль, Мэдээллийн технологийн төв