ШУТИС-ийн шинэ элсэгч оюутанд чиглэсэн “Багш, оюутны долоо хоног” хөтөлбөрийн хүрээнд бүрэлдэхүүн сургуулиудын профессор багш, оюутны нэгдсэн уулзалт “Оюутны үйлчилгээний нэгдсэн хуанли”-д тусгасны дагуу 2016 оны 09 сарын 05-09 ны хооронд зохион байгуулагдсан.

Тус арга хэмжээнд бүрэлдэхүүн сургууль тус бүрийн удирдлагаас сургуулийнхаа танилцуулга, сургалтын систем, хөтөлбөр болон бусад холбогдох мэдээллүүдийг дэлгэрэнгүй танилцуулж, профессор багш нарын төлөөллөөс элсэгчдэд зориулан үг хэлж, сургуулийн оюутны зөвлөлүүд танилцуулга хийв.

Мөн ОХҮА-ны ахлах мэргэжилтэн Д.Цогзолмаа “Оюутанд үзүүлж буй үйлчилгээ, шинэ оюутанд чиглэсэн хөтөлбөр”-ийн талаар танилцуулга хийж зөвлөгөө өгөв.
ШУТТНС-аас номын сангийн мэргэжилтэн Б.Эрдэнэцэцэг Номын сангийн үйлчилгээний талаар дэлгэрэнгүй танилцууллаа.
Уулзалтын төгсгөлд ШУТТН-ын сан болон музей, лабораторийн баазуудтай танилцуулах үйл ажиллагааг оюутны зөвлөлийн гишүүд шинэ оюутанд хүргэх ажлыг зохион байгуулав.
Уг арга хэмжээнд сургуулиуд дараах байдлаар оролцлоо. Үүнд
Нийт 7 сургуулийн 1305 оюутан 93 багш хамрагдав.
ОЮУТНЫ ХӨГЖИЛ, ҮЙЛЧИЛГЭЭНИЙ АЛБА
“Инновацийн 7 хоног – 2025” арга хэмжээ “Дижитал шилжилт” инновацын форумаар нээлтээ хийлээ
“Эко боловсролын аян-Цас цэвэрлэгээ 2025–2026”
“Клубүүдийн нээлттэй өдөрлөг 2025–2026”
Хятад хэлний клубийн “Соёлын болон ярианы хичээл ”
Хятад хэлний клубийн “Зочин профессорын лекц”