ШУТИС-ийн ГУУС-ийн Зөвлөх профессор, Газрын тосны сургалт-судалгаа-мэдээллийн төвийн захирал, Монголын инженерийн ухааны үндэсний академийн гишүүн, Зөвлөх инженер, доктор, профессор Ж.Цэвээнжав ШУТИС-ийн “Хүндэт профессор”-оор өргөмжлөгдөв.
2000 онд ШУТИС-ийн профессор цол хүртсэн тэрээр манай улсын дээд боловсролын салбарт олон зуун шавь бэлтгэх, сургалт-судалгааны ажлыг явуулахад тасралтгүй, идэвх чармайлт, үр бүтээлтэй ажиллаж, түүний дотор, өрөмдлөг, газрын тос, хийн мэргэжлийн сургалт-судалгааны ажлыг үндэслэн төлөвшүүлж, хамт олныг бүрдүүлж, шавь сургуулийг бий болгож, дээд боловсролын систем, төрөлх сургуулийнхаа хөгжилд оюуны ихээхэн хувь нэмэр оруулсныг өндрөөр үнэлж түүнд энэхүү хүндтэй өргөмжлөлийг олгосон байна.
Эрхэм багш, эрдэмтэн судлаач Танд эрүүл энх байж, урт удаан наслаж, улам ихийг бүтээхийн өлзийтэй ерөөлийг өргөн дэвшүүлье.
“ХОТЫН СОЁЛ” аяны арга хэмжээ зохион байгуулагдлаа
ШУТИС болон “Тэсо” групп хамтын ажиллагааны Санамж бичиг байгууллаа
Итали улсын Лакуила их сургуулийн "Transnational Educational Initiatives TNE" төслийн сургалтад хамрагдав.
АНУ-ын ЭСЯ-ны төлөөлөгчид ШУТИС-ийн ГХС-д зочлов
Англи хэлний улсын олимпиад амжилттай зохион байгуулагдлаа
© 2005- Монгол Улсын Шинжлэх Ухаан Технологийн Их Сургууль, Мэдээллийн технологийн төв