ШУТИС-ын Үйлдвэрлэлийн Технологийн Сургуульд 2016 оны 9 дугаар сарын 12-наас 16-ны хооронд Япон улсын Шиншүгийн Их Сургуулийн (Faculty of Textile Science and Technology, Shinshu University, Japan) профессор S.Koyama магистр, доктор оюутнуудтайгаа ажилласан билээ.
Зочидыг ҮТС-ийн захирал Ж.Туяацэцэг хүлээн авч уулзаж тус 2 сургуулийн хамтран ажиллах гэрээний дагуу мэдлэг, мэдээдлэл солилцох, хоёр их сургуулийн хамтарсан судалгааны төсөл хэрэгжүүлэх талаар дэлгэрэнгүй ярилцлаа. Үүнд:

Мөн салбарын томоохон үйлдвэрийн нэг “Говь ХХК”-ны үйл ажиллагаатай танилцан, түүхий ноолуураас бүтээгдэхүүн үйлдвэрлэх дамжлага тус бүрээс судалгааны ажлын дээж материалыг түүвэрлэн бэлтгүүлсэн билээ.
Профессор S.Koyama-ийн судалгааны үндсэн чиглэл нь “Textile Science and Technology” учраас Нэхмэл Судлалын Салбарын эрхлэгч Л.Удвал болон ЭША, залуу судлаач багш нартай уулзан өөрсдийн судалгааны ажлын талаар сонирхолтой яриа уулзалт, илтгэл лекцийг хийсэн билээ.
Энэ удаагийн уулзалтаар ҮТС нь Шиншүгийн Их Сургуультай дараах чиглэлээр хамтран ажиллахаар болов. Үүнд:
“ХОТЫН СОЁЛ” аяны арга хэмжээ зохион байгуулагдлаа
ШУТИС болон “Тэсо” групп хамтын ажиллагааны Санамж бичиг байгууллаа
Итали улсын Лакуила их сургуулийн "Transnational Educational Initiatives TNE" төслийн сургалтад хамрагдав.
АНУ-ын ЭСЯ-ны төлөөлөгчид ШУТИС-ийн ГХС-д зочлов
Англи хэлний улсын олимпиад амжилттай зохион байгуулагдлаа