БНСУ-ын Засгийн Газрын Тэтгэлэгээр Төгсөгчдийн Холбоо 
2017 GLOBAL KOREA SCHOLARSHIP
Бүгд Найрамдах Солонгос Улсын Засгийн газрын тэтгэлэгт хөтөлбөрийн тухай мэдээлэл олгох уулзалт, семинар
БНСУ-ын Засгийн газрын тэтгэлэгт хөтөлбөрөөр 2017 онд Солонгос улсын их дээд сургуулиудад суралцах залуусын өргөдөл хүлээн авах хугацаа өрнөж буй энэ үед Монгол улс дахь БНСУ-ын Засгийн Газрын Тэтгэлэгээр Төгсөгчдийн Холбооноос (KGSP Alumni Mongolia) оюутан залуустаа зориулж уг хөтөлбөрийн тухай мэдээлэл, өргөдөл өгөх заавар, зөвлөгөө өгөх уулзалт семинар зохион байгуулахаар боллоо.
Энэхүү хөтөлбөр нь Олон улсын оюутан залууст Солонгосын дээд боловсролын институт, их дээд сургуульд 4 жилийн бакалаврын хөтөлбөрт хамрагдах, 2 жилийн мэргэжлийн зэрэг олгох технологийн коллежид суралцах боломжийг олгох хөтөлбөрүүдээс бүрдэж байна.
Хаана: ШУТИС-ийн Т байрны 207 тоотод
Хэзээ: 2016 оны 9 дүгээр сарын 26-ны өдрийн 11:00 цагт
Холбоо барих: Утас: (86181818, 91919248, 99044111; E-мэйл kgspalumnimgl@gmail.com)
Тэтгэлэгт хөтөлбөрүүд
1.Бакалаврын хөтөлбөр (Монгол улс дахь БНСУ-ын Элчин сайдын яамаар дамжуулан материал хүлээн авч шалгаруулах)
Шалгаруулах хүний тоо: Монголоос 3 хүн ( 63 улс орноос нийт 79 хүн)
2.Бакалаврын хөтөлбөр (Байгалийн ухаан болон инженерийн мэргэжлийн БНСУ-ын орон нутгийн сургуулиудаар дамжуулан материал хүлээн авч шалгаруулах)
Шалгаруулах хүний тоо: (63 улс орноос нийт 25 хүн)
3.Мэргэжил сургалт, технологийн коллежид 2 жилийн зэргийн хөтөлбөр ( Заасан 6 коллежоор дамжуулан материал хүлээн авч шалгаруулах)
Шалгаруулах хүний тоо: (56 улс орноос нийт 17 хүн)
Ерөнхий шалгуур
Бүрдүүлэх материал болон тавигдах шаардлага, дэлгэрэнгүй мэдээлэл
(Доорх холбоосоор орж авах)
БНСУ-ын Засгийн Газрын Тэтгэлэгээр Төгсөгчдийн Холбоо
Гадаад харилцаа, хамтын ажиллагааны алба
Газрын тосны салбарын мэргэшсэн, зөвлөх инженерийн зэрэг сунгах, олгох сургалтад урьж байна
ШУТИС-ийн бүрэлдэхүүн Хүнс, хөнгөн үйлдвэрлэл, дизайны сургуулийн тэнхимийн эрхлэгчийн албан тушаалын сонгон шалгаруулалтын зар
МОНГОЛ УЛСЫН БОЛОВСРОЛЫН ЯАМ, БҮГД НАЙРАМДАХ ФРАНЦ УЛСЫН ЭЛЧИН САЙДЫН ЯАМНЫ ХАМТАРСАН 2026-2027 ОНЫ ТЭТГЭЛЭГТ ХӨТӨЛБӨР ЗАРЛАГДЛАА.
KOICA Scholarship Program – Fully Funded Master’s Degree in AI-Embedded Systems at Daegu University, Republic of Korea (Fall 2026)
“Татварын ач тус” сэдэвт шилдэг reel, видео контент шалгаруулах тэмцээн зарлагдлаа