Хурал Монголын Геологийн Холбооны 20 жил, Монгол Чехийн геологийн хамтын ажиллагаа, Шинжлэх ухааны гавьяат зүтгэлтэн, Шинжлэх ухааны доктор, профессор О.Гэрэлийн хөдөлмөрийн алдарт зориулжээ. Монголын геологийн асуудлуудыг олон талаас нь авч үзсэн судалгааны шинэлэг мэдээлэл, дүгнэлтүүдийг Монгол Чехийн эрдэмтэн, геологичид гаргаж тавьснаараа сонирхолтой, ач холбогдолтой боллоо. Монголын геологийн сургуулийг үндэслэгчдийн нэг, нэрт эрдэмтэн, багш О.Гэрэлийн хагас зуу гаруй жилийн сургалт, судалгааны их хөдөлмөр, түүний 75 насны ой тохиож байгаад олон шавь нар, эрдэмтэн, багш нар бүтээлээ зориулж байлаа.
Проректор П.Жаргалтуяа, ГУУС-ийн захирал Б.Чинзориг нар О.Гэрэлд ШУТИС-ийн Эрдмийн зөвлөлийн шагнал гардуулж баяр хүргэв
Чехийн геологийн алба, Монгол дахь төслийн Павэл Ханзл, Карел Щулман нарын эрдэмтэн геологичид оролцож илтгэл тавив
Хуралд ШУА, ШУТИС, үйлдвэрлэлийн геологичдын төлөөлөгчид оролцов
Монголын Геологийн холбооны ерөнхийлөгч Т.Мөнхбат холбооныхоо үйл ажиллагааны талаар мэдээлэл хийв
“Монгол-Японы Хамтарсан Семинар-2025” амжилттай зохион байгуулагдлаа
ШУТИС-ийн баг олон улсын шагнал хүртэв
Шинжлэх ухаан, технологийн их сургуулийн 2025-2026 оны хичээлийн шинэ жилийн нээлт боллоо
“Түүхэн дурсгалт барилга, архитектурын дурсгалын хадгалалт хамгаалалт” сэдэвт олон улсын симпозиум зохион байгуулагдав
“ХАН ХЭНТИЙ” аялал сайхан боллоо