Оюутны хөгжил, үйлчилгээний алба, Сүхбаатар дүүргийн Нийгмийн даатгалын байцаагч нар 9 дүгээр сарын 19-өөс 23-ны өдрийг дуустал ШУТИС-ийн Хичээлийн II байрны 1 давхарт эрүүл мэндийн даатгалд хамруулах ажлыг хамтран зохион байгуулж нийт 543 оюутныг эрүүл мэндийн даатгалд хамруулж бичилт хийсэн болно.
|
№ |
Сургууль |
Оюутны тоо |
|
1 |
БАС |
71 |
|
2 |
БуХС |
151 |
|
3 |
ГУУС |
110 |
|
4 |
ҮТС |
76 |
|
5 |
ХШУС |
68 |
|
6 |
ЭХС |
47 |
|
7 |
ГХИ |
20 |
|
|
Нийт |
543 |
Оюутны хөгжил, үйлчилгээний алба 2016-2017 оны хичээлийн жилд суралцаж буй 19-өөс доош насны 7524 оюутны судалгааг гаргаж СБД-ийн Нийгмийн даатгалын хэлтэс эрүүл мэндийн даатгалд хамрууллаа. Мөн бусад дүүрэгт харьяалагддаг бүрэлдэхүүн сургуулиудад Нийгмийн даатгалын байцаагч нар ажиллаа.
Оюутан та бүхэн 2016 оны эрүүл мэндийн даатгалд даатгуулаагүй бол:
Сүхбаатар дүүргийн Ниймгийн даатгалын хэлтэс ТӨРИЙН БАНК 100900196870, ХААН БАНК-5009209225, ГОЛОМТ БАНК-8125100281 тоот дансанд 23040 төгрөгийг төлсөн баримт, эрүүл мэндийн дэвтэрээ бүрэлдэхүүн сургуулийнхаа сургалтын албанд 2016 оны 9 дүгээр сарын 30-ны дотор хураалгана уу.
Жич: 2016 оны эрүүл мэндийн даатгалаа төлөөгүй тохиолдолд 2017 онд эрүүл мэндийн даатгалын төлбөрийг 2 нугалж 46080 төгрөг төлөх болохыг анхааруулж байна.
ОЮУТНЫ ХӨГЖИЛ, ҮЙЛЧИЛГЭЭНИЙ АЛБА
“ХОТЫН СОЁЛ” аяны арга хэмжээ зохион байгуулагдлаа
ШУТИС болон “Тэсо” групп хамтын ажиллагааны Санамж бичиг байгууллаа
Итали улсын Лакуила их сургуулийн "Transnational Educational Initiatives TNE" төслийн сургалтад хамрагдав.
АНУ-ын ЭСЯ-ны төлөөлөгчид ШУТИС-ийн ГХС-д зочлов
Англи хэлний улсын олимпиад амжилттай зохион байгуулагдлаа