

ШУТИС-ийн ҮТС-ийн БШТС, Эрүүл мэндийн төв, Хангамж үйлчилгээний албатай хамтран зохион байгуулж буй “Лабораторийн аюулгүй ажиллагаа” сэдэвт сургалт 2016 оны есдүгээр сарын 27-ны өдөр урлаг танхимд боллоо. Тус сургалтыг нээж Биотехнологи, шим тэжээлийн салбарын эрхлэгч доктор С.Дэлгэрмаа үг хэлэв. Хангамж үйлчилгээний албаны Хөдөлмөрийн аюулгүй ажиллагаа, эрүүл ахуйн мэргэжилтэн Д.Орхон “Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуй”, “Гамшигаас хамгаалах төлөвлөгөө”, “Лабораторийн дүрэм журам”-ын талаар танилцууллаа. Эрүүл мэндийн төвийн их эмч Г.Анхцэцэг “Химийн лабораторт орох аюулгүй ажиллагаа”, их эмч Л.Оюун “Эмнэлэгийн анхны тусламжууд”, ЭМТ-ийн эрхлэгч Ц.Ононтуул “Амилуулах суурь тусламж” сэдвээр тус тус лекц уншиж дадлага ажил хийлээ. Сургалтанд ҮТС-ийн БШТСалбар, ХИСалбар, ХШУС, ХМСургуулийн багш, сургалтын мастер, оюутнууд идэвхитэй оролцов


ШУТИС-ийн БШТСалбар
“ХОТЫН СОЁЛ” аяны арга хэмжээ зохион байгуулагдлаа
ШУТИС болон “Тэсо” групп хамтын ажиллагааны Санамж бичиг байгууллаа
Итали улсын Лакуила их сургуулийн "Transnational Educational Initiatives TNE" төслийн сургалтад хамрагдав.
АНУ-ын ЭСЯ-ны төлөөлөгчид ШУТИС-ийн ГХС-д зочлов
Англи хэлний улсын олимпиад амжилттай зохион байгуулагдлаа
© 2005- Монгол Улсын Шинжлэх Ухаан Технологийн Их Сургууль, Мэдээллийн технологийн төв