Цагдаагийн ерөнхий газрын харьяа Замын цагдаагийн газрын Нийтийн хэв журам хамгаалах алба, ШУТИС, Механик тээврийн сургуультай сургалт, эрдэм шинжилгээ, судалгааны болон бусад чиглэлээр хамтран ажиллахаар хамтын ажиллагааны “Санамж бичиг”-ийг 2016.09.29-ний өдөр байгуулав.

Санамж бичигт сургалт, судалгаа явуулах, магистрантурын сургалт, төсөл-хөтөлбөр боловсруулах, гадаад дотоодын төрийн болон төрийн бус байгууллагаас хэрэгжүүлэх төсөл хөтөлбөрт хамтран оролцох, шаардлагатай бол эдийн засаг, удирдлага зохион байгуулалтын хамтарсан арга хэмжээ авч, үр дүнг тооцох, гадаад дотоод арга хэмжээ, сургалт семинар, эрдэм шинжилгээ онол-практикийн хурал, хэлэлцүүлэг болон бусад арга хэмжээнд талуудын төлөөлөл, холбогдох алба хаагчдыг оролцуулах зэрэг ажлуудыг тусгасан байна.
Механик, тээврийн сургууль
“ХОТЫН СОЁЛ” аяны арга хэмжээ зохион байгуулагдлаа
ШУТИС болон “Тэсо” групп хамтын ажиллагааны Санамж бичиг байгууллаа
Итали улсын Лакуила их сургуулийн "Transnational Educational Initiatives TNE" төслийн сургалтад хамрагдав.
АНУ-ын ЭСЯ-ны төлөөлөгчид ШУТИС-ийн ГХС-д зочлов
Англи хэлний улсын олимпиад амжилттай зохион байгуулагдлаа
© 2005- Монгол Улсын Шинжлэх Ухаан Технологийн Их Сургууль, Мэдээллийн технологийн төв