
Олон улсын ахмадын өдөр буюу 10 дугаар сарын 1-нд ШУТИС-д ажиллаж байгаад өндөр насны тэтгэвэрт сууж буй 150 гаруй ахмадуудаа хүлээн авлаа. Тус арга хэмжээнд ШУТИС-ийн Ректор Б.Очирбат, Боловсрол эрхэлсэн проректор Х.Энхжаргал, Ахмадын зөвлөлийн дарга Д.Чулуун болон бүрэлдэхүүн сургуулийн захирлууд оролцлоо.

Ахмадын зөвлөлийн дарга Д.Чулуун өөрийн хийж буй ажил болон өнгөрсөн зун “Алтайн цаад дахь говь”-оор ахмадуудтай аялсан тайлангаа танилцууллаа. ШУТИС-ийн Ректор Б.Очирбат ахмадуудад ШУТИС-ийн өнөөгийн байдал болон цаашид хийж хэрэгжүүлэх ажлынхаа талаар дэлгэрэнгүй мэдээлэл өглөө. Мөн Монгол Улсын гавьяат жүжигчин Д.Галсантогтох өөрийн уран бүтээлийн дээжээс өргөн барилаа.

“ХОТЫН СОЁЛ” аяны арга хэмжээ зохион байгуулагдлаа
ШУТИС болон “Тэсо” групп хамтын ажиллагааны Санамж бичиг байгууллаа
Итали улсын Лакуила их сургуулийн "Transnational Educational Initiatives TNE" төслийн сургалтад хамрагдав.
АНУ-ын ЭСЯ-ны төлөөлөгчид ШУТИС-ийн ГХС-д зочлов
Англи хэлний улсын олимпиад амжилттай зохион байгуулагдлаа
© 2005- Монгол Улсын Шинжлэх Ухаан Технологийн Их Сургууль, Мэдээллийн технологийн төв