ШУТИС-ийн эрүүл мэнд, спорт, явган аялалын “Тэмүүлэл” клуб Монголын Их дээд сургууль, коллежуудын дунд “Алтан намар-2016“ спорт явган аялалын тэмцээнийг амжилттай зохион байгууллаа. 1998 оноос хойш 19 дэхь жилдээ зохиогдож байгаа энэ удаагийн тэмцээн Баян зүрх хайрханы “Хар усан тохой” гэдэг газар 10 сарын 1,2 ны өдрүүдэд 8 төрлөөр явагдаж, 14 багийн 102 тамирчин оролцон хурд, хүч, авхаалж самбаагаа сорин өрсөлдлөө.

Тэмцээний нэгдүгээр байранд Мон Алтиус дээд сургуулийн ”Тэсрэлт” баг 86 оноогоор, хоёрдугаар байранд ШУТИС ийн Тэмүүлэл клубийн “Тэнгэрийн ирвэс“ баг 84 оноогоор, гурав дугаар байранд Их засаг их сургуулийн “Найман замын даяанч” баг 74 оноогоор, Тусгай шагналт дөрөвдүгээр байранд Дархан хотын Уран байгаль клубийн “Уран байгаль“ багууд орж шилжин явах цом, өргөмжлөл, мөнгөн шагналаар шагнууллаа.


Энэхүү тэмцээнийг зохион байгуулахад дэмжлэг туслалцаа үзүүлсэн ШУТИС-ийн захиргаа, Оюутны хөгжил үйлчилгээний алба, Оюутны холбоо болон хамтран ажилласан Монголын адал явдалт спорт явган аялалын холбооны шүүгчдийн зөвлөлд талархал илэрхийлж ажлын амжилт хүсэн ерөөе.

ШУТИС-ийн спорт явган аялалын “Тэмүүлэл” клубийн зөвлөх багш Б.Туяа
“ХОТЫН СОЁЛ” аяны арга хэмжээ зохион байгуулагдлаа
ШУТИС болон “Тэсо” групп хамтын ажиллагааны Санамж бичиг байгууллаа
Итали улсын Лакуила их сургуулийн "Transnational Educational Initiatives TNE" төслийн сургалтад хамрагдав.
АНУ-ын ЭСЯ-ны төлөөлөгчид ШУТИС-ийн ГХС-д зочлов
Англи хэлний улсын олимпиад амжилттай зохион байгуулагдлаа
© 2005- Монгол Улсын Шинжлэх Ухаан Технологийн Их Сургууль, Мэдээллийн технологийн төв