"Volvo Trucks" -ийн Монгол дахь албан ёсны төлөөлөгч “МNТТТ групп” ХХК болон ШУТИС-ийн Геологи, уул уурхайн сургууль хоорондын хамтын ажиллагааны санамж бичигт гарын үсэг зурах ёслолын ажиллагаа боллоо. Тус арга хэмжээнд “МNТТТ групп” ХХК-ийн ерөнхий захирал П.Мөнгөнцоож, ерөнхий менежер Д.Оюунтунгалаг, ГУУС-ийн сургуулийн захирал Б.Чинзориг, Эрдэмтэн нарийн бичгийн дарга Л.Түмэнбаяр, Уул уурхайн салбарын эрхлэгч К.Хавалболот нар оролцлоо.


Хамтран ажиллах санамж бичигт гарын үсэг зурснаар тус байгууллагуудын хоорондын хамтын ажиллагааг хөгжүүлэх, хамтарсан сургалт судалгаа явуулах, компанийн оператор, механик болон сургуулийн залуу багш, оюутнуудыг ажлын талбарт дадлагажуулах, төгсөгчдийг ажлын байраар хангах боломж нээгдэх юм. Мөн “МNТТТ групп” ХХК-ийн хүний нөөцийн чадавхыг бэхжүүлэх хамтарсан хөтөлбөр хэрэгжүүлж, түр болон мэргэжил дээшлүүлэх, мэргэшүүлэх сургалт зохион байгуулах, тэтгэлэгт хөтөлбөрт хамруулах зэрэг олон талаар хамтран ажиллах юм байна. Санамж бичигт “МNТТТ групп” ХХК-ийн ерөнхий захирал П.Мөнгөнцоож, ГУУС-ийн сургуулийн захирал Б.Чинзориг нар гарын үсэг зуран баталгаажууллаа.

“Инновацийн 7 хоног – 2025” арга хэмжээ “Дижитал шилжилт” инновацын форумаар нээлтээ хийлээ
“Эко боловсролын аян-Цас цэвэрлэгээ 2025–2026”
“Клубүүдийн нээлттэй өдөрлөг 2025–2026”
Хятад хэлний клубийн “Соёлын болон ярианы хичээл ”
Хятад хэлний клубийн “Зочин профессорын лекц”
© 2005- Монгол Улсын Шинжлэх Ухаан Технологийн Их Сургууль, Мэдээллийн технологийн төв