ШУТИС-ийн ГХИ-ийн Ази судлалын тэнхимээс 2016.10.02-ны өдөр “Хятад хэлний баяр”-ын өдөрлөгийг 5 дахь удаагаа зохион явууллаа. Тус өдөрлөгт ГХИ-ийн ЭНБД Соёлсүрэн, Монгол судлалын тэнхимийн эрхлэгч Томтогтох, АСТ-ийн хятад хэлний багш нар болон ЭХС-ийн дэд захирал Өлзий-Орших, 2+2 хөтөлбөр хариуцагч багш Бэхбат хийгээд мөн хамтран ажилладаг гадны байгууллагын хятад төлөөлөгчид зочноор оролцлоо.
Сүүлийн жилүүдэд ШУТИС-ийн хятад хэлний салбарын ажил үйлс эрчимтэй хөгжиж, багагүй амжилтыг олсон. ГХИ-ийн “Техник мэргэжлийн орчуулга” үндсэн мэргэжлийн ангийн оюутнуудын зэрэгцээ Хятадын Зүүн хойд ЭХС, Шанхайн ТИС, Шандуны ТИС зэрэг сургуулиудтай хамтран ажиллаж, 2+2 хөтөлбөрийг амжилттай хэрэгжүүлж, хятад хэл суралцагч оюутан залуусын тоо улам бүр нэмэгдсээр байна.
Оюутнууд маань сургууль хамт олны болон монголын бусад их дээд сургууль, ОУ-ын байгууллагуудаас зохиох төрөл бүрийн арга хэмжээнд тогтмол идэвхитэй оролцож, өндөр амжилтыг гаргасаар байгаа.
Тус өдөрлөгт хятад хэл, хятадын соёлын сэтгэл татам сайхан тоглон үзүүллээ.
Ази судлалын тэнхим
“Монгол-Японы Хамтарсан Семинар-2025” амжилттай зохион байгуулагдлаа
ШУТИС-ийн баг олон улсын шагнал хүртэв
Шинжлэх ухаан, технологийн их сургуулийн 2025-2026 оны хичээлийн шинэ жилийн нээлт боллоо
“Түүхэн дурсгалт барилга, архитектурын дурсгалын хадгалалт хамгаалалт” сэдэвт олон улсын симпозиум зохион байгуулагдав
“ХАН ХЭНТИЙ” аялал сайхан боллоо