2010 оны 12-р сарын 01-ны буюу "Зулын 25" хэмээх өвлийн эхэн сарын 25-нд МШХХТГ ба ШУТИС-ийн Мэдээлэл, Холбооны Технологийн Сургуулийн мэдээллийн технологийн профессорын багийн хамтарсан "Мэдээлэл, холбооны шинэ технологийн тойм” сэдэвт семинар боллоо. Энэ өдөр Мэдээлэл, Холбооныхон энэ семинараараа сурсан мэдсэнээ түгээж Эрдмийн Зул өргөлөө.
Хурлыг нээж доктор Н.Эрдэнэхүү, профессор Б.Сүхбаатар нар хэлсэн үгэндээ багш нар, эрдэмтэд, судлаачид, бодлогын мэргэжилтнүүд салбарын технологийн дэвшил хөгжлийн тэргүүн эгнээнд урагш харан явж байх учиртайг онцлон тэмдэглэв.
Семинарт “Мэдээлэл, холбооны шинэ технологийн тойм” (профессор Б.Сүхбаатар), “Мэдээлэл, харилцаа холбооны өндөр технологийн парк байгуулах” (Доктор Б.Отгончимэг), Wimax ба Утасгүй холбооны технологуудын хөгжил (Д.Бямбацэрэн, Улуснэт ХХК-ийн Ерөнхий Захирал), "Интернэтийн хөгжлийн чиг хандлага” (МШХХТГ-ийн хэлтсийн орлогч дарга Э.Түмэннаст), “МТҮП-аас гар утасны агууламжийн талаар тавьж байгаа шинэ зорилтууд” (Ц.Баасандорж, МТҮП-ийн Технологийн судалгааны албаны дарга) зэрэг 9 илтгэл тавигдлаа.
Жил бүрийн өвлийн эхэн сарын 25-ныг буддын шашинтай бүх улс түмэн Богд Зонховын их дүйцсэн өдөр буюу "Зулын 25" хэмээн тэмдэглэж заншсан. Энэ өдөр буян үйлдвээс арвиждаг учиртай. Энэ өдөр Мэдээлэл, Холбооныхон энэ семинараараа сурсан мэдсэнээ түгээж Эрдмийн Зул өргөж буян үйлдлээ. Энэ өдөр буян үйлдвээс өргөсөн нэг зул мянга болж, уншсан нэг маани түм болж арвиждаг учиртай гэдэг. Энэ өдөр их буян хураана гэсэн үг. Монгол улсын Мэдээлэл, харилцаа холбооны салбарын буян нь улам арвижих болтугай. Энэ семинарын илтгэлүүдийг нэгтгэн электрон ном болгон олон түмэнд өргөж байна. Татаж авна уу. Номын буян арвижих болтугай.
Хоол зүй, шим судлал хөтөлбөрийн оюутнууд олон улсын зуны сургалтад хамрагдлаа
САТРЕПС төсөл ШУТИС-д анх удаа хэрэгжихээр боллоо
ШУТИС нь хиймэл оюуныг эрүүл мэндийн судалгаанд хэрэглэх чиглэлээр ХӨСҮТ-тэй хамтран ажиллана
Жинин-Хөх хотын 2026 оны ахмадын аялал амжилтай боллоо
Дэлхийн солонгос хэлний багш нарын сургалт, чуулга уулзалт Сөүл хотноо зохион байгуулагдлаа