Энэхүү хурлаар олон улсын эрүүл мэндийн технологийн өнөөгийн байдал, тулгамдаж буй асуудал, мэргэжилтэн бэлтгэж буй чиг хандлагатай танилцаж, туршлага солилцохын зэрэгцээ Монгол улсын эрүүл мэндийн салбарын техник, технологийн өнөөгийн хөгжилд эмнэлгийн тоног төхөөрөмжийн инженерүүдийн гүйцэтгэх үүрэг оролцоог тодорхойлох, өнөөгийн байдал болон тулгамдаж буй асуудлуудыг хэлэлцэж, цаашдын зорилт, чиглэлийг тодорхойлох зэрэг олон талын ач холбогдол бүхий хурал болсон юм.
Энэ жилийн “The Development of Biomedical Engineering in Mongolia” сэдэвт олон улсын эрдэм шинжилгээний хурал нь Монгол улсад эмнэлгийн техникийн дээд боловсролтой мэргэжилтэн бэлтгэж эхэлсний 20 жилийн ойн хүрээнд зохион байгуулсан томоохон ажлуудын нэг бөгөөд Монголын эмнэлгийн инженерчлэлийн нийгэмлэгээс санаачилсан анхдугаар олон улсын хурал болсноороо онцлогтой юм.
Уг эрдэм шинжилгээний хурлыг нээн Монголын эмнэлгийн инженерчлэлийн нийгэмлэгийн тэргүүн Б.Энхжаргал үг хэлж, ЭМЯ-ны дэд сайд Л.Бямбасүрэн, Олон улсын эмнэлгийн инженерүүдийн холбооны (IFBME) ерөнхий нарийн бичгийн дарга Kang-Ping Lin нар тус тус мэндчилгээ дэвшүүллээ.
Олон улсын хуралд аман (oral) болон ханын илтгэл (poster) хэлэлцүүлснээс гадна Монголын эмнэлгийн инженерүүдийн чуулганы илтгэлүүд тавигдсан болно. Үүнд:
Хурлын үйл ажиллагааг дэмжин ажилласан ШУТИС, Эрчим Хүчний Сургуулийн захиргаанд талархал илэрхийлье.
Мэдээ бэлдсэн: А.Амаржаргал
“Монгол-Японы Хамтарсан Семинар-2025” амжилттай зохион байгуулагдлаа
ШУТИС-ийн баг олон улсын шагнал хүртэв
Шинжлэх ухаан, технологийн их сургуулийн 2025-2026 оны хичээлийн шинэ жилийн нээлт боллоо
“Түүхэн дурсгалт барилга, архитектурын дурсгалын хадгалалт хамгаалалт” сэдэвт олон улсын симпозиум зохион байгуулагдав
“ХАН ХЭНТИЙ” аялал сайхан боллоо