ШУТИС-ийн ГХИ-ийн Ази судлалын тэнхим ЭХС болон ГУУС-тай хамтран ажиллаж 2+2 хөтөлбөрийг хэрэгжүүлдэг. Одоогоор ГУУС нэг мэргэжлээр, ЭХС дөрвөн мэргэжлээр 2+2 хөтөлбөрийг хэрэгжүүлж байна. Тус хөтөлбөрт нийт 200 гаруй оюутан суралцаж байгаа бөгөөд эхний оюутнууд сургуулиа амжилттай төгссөн. ЭХС-ийн удирдлага болон хөтөлбөр хариуцагч багш нар хятад хэлний сургалтын үйл ажиллагаанд дэмжлэг үзүүлэн Хятадын хамтрагч сургуулиас 4 төрлийн нийт 90 ном, сурах бичгийг авчирч Гадаад хэлний институтийн Ази судлалын тэнхимд бэлэглэлээ. Оюутнуудын сурах үйлсэд дэмжлэг үзүүлсэн ЭХС-ийн хамт олонд талархал илэрхийлье.

“ХОТЫН СОЁЛ” аяны арга хэмжээ зохион байгуулагдлаа
ШУТИС болон “Тэсо” групп хамтын ажиллагааны Санамж бичиг байгууллаа
Итали улсын Лакуила их сургуулийн "Transnational Educational Initiatives TNE" төслийн сургалтад хамрагдав.
АНУ-ын ЭСЯ-ны төлөөлөгчид ШУТИС-ийн ГХС-д зочлов
Англи хэлний улсын олимпиад амжилттай зохион байгуулагдлаа
© 2005- Монгол Улсын Шинжлэх Ухаан Технологийн Их Сургууль, Мэдээллийн технологийн төв