ШУТИС-ийн мэргэжлийн болон сайн дурын клубүүдийн үйл ажиллагааг дэмжин чөлөөт цагийг нь зөв боловсон өнгөрүүлэх зорилгоор нэгдсэн аялалыг 2016 оны 10 сарын 01 нд зохион байгууллаа. Аялалыг Орбитын шинэ эцсийн буудлаас Найрамдал зуслан хүртэл нийт 8 км чөлөөт алхалт хийж аялацгаав.

Аялалыг ОХҮА, “Тэмүүлэл” аялалын клубийн ахлагч, зөвлөх багш, гишүүд, “Багшийн туслах оюутан” клубийн ахлагч нар хариуцан зохион байгууллаа.

Аялалд: Хятад хэлний клуб, Багшийн туслах оюутан клуб, Профессорын туслах оюутан клуб, Гео-Анамал клуб, WIZZ клуб, AIESEC клуб, EMPOWERMENT клубүүдийн нийт 90 оюутан, Тэмүүлэл клубийн зөвлөх багш Б.Туяа, ОХҮА-ны ахлах мэргэжилтэн Д.Цогзолмаа нар явсан.

Аялаж очсон Найрамдал зуслангийн нар ээсэн тэгш сайхан талбайд оюутнууд хооллож ундлан бооцоот тэмцээнд оролцов. Тэмцээний ялагчаар
Клубүүдэд шагналыг ОХҮА-ны ахлах мэргэжилтэн Д.Цогзолмаа, Тэмүүлэл клубийн зөвлөх багш Б.Туяа нар гардуулав.
Аялалд явсан клубүүдийн оюутнууд хоорондоо танилцаж, үйл ажиллагаагаа танилцуулж харилцан бие биенээсээ туршлаг солилцох, клубийн шинэ гишүүд баг хамт олон болж, хоорондоо тоглож, шинэ бүжиг заах зэргээр хөгжилтэй аялав.
ОЮУТНЫ ХӨГЖИЛ, ҮЙЛЧИЛГЭЭНИЙ АЛБА
“Инновацийн 7 хоног – 2025” арга хэмжээ “Дижитал шилжилт” инновацын форумаар нээлтээ хийлээ
“Эко боловсролын аян-Цас цэвэрлэгээ 2025–2026”
“Клубүүдийн нээлттэй өдөрлөг 2025–2026”
Хятад хэлний клубийн “Соёлын болон ярианы хичээл ”
Хятад хэлний клубийн “Зочин профессорын лекц”