2016 оны 10 сарын 08-нд ҮТС-ийн Текстил судлалын салбарын багш оюутнууд, ХҮСХ Хүрээлэнгийн эрдэм шинжилгээний ажилтнуудын дундах “Шилжин явах алтан цом”-ын төлөөх спортын өдөрлөг болж өнгөрлөө. Спортын арга хэмжээний хүрээнд багш, эрдэм шинжилгээний ажилтан, оюутнууд сагсан бөмбөг, гар бөмбөг, шатар, теннис гэсэн спортын 4 төрлөөр өрсөлдөж идэвхитэй оролцлоо. Тэмцээнийг нээж Текстил судлалын салбарын эрхлэгч Л. Удвал үг хэлж, тамирчдад амжилт хүслээ. Тэмцээнийг Д. Батбаяр багштай ТҮТ IY ангийн оюутнууд амжилттай зохион байгууллаа.
Багийн дүнгээр 16 оноогоор Текстилийн үйлдвэрлэлийн технологийн 4-р курс тэргүүн байрыг эзэлж, шилжин явах Алтан цомын эзнээр тодорлоо.


“ХОТЫН СОЁЛ” аяны арга хэмжээ зохион байгуулагдлаа
ШУТИС болон “Тэсо” групп хамтын ажиллагааны Санамж бичиг байгууллаа
Итали улсын Лакуила их сургуулийн "Transnational Educational Initiatives TNE" төслийн сургалтад хамрагдав.
АНУ-ын ЭСЯ-ны төлөөлөгчид ШУТИС-ийн ГХС-д зочлов
Англи хэлний улсын олимпиад амжилттай зохион байгуулагдлаа
© 2005- Монгол Улсын Шинжлэх Ухаан Технологийн Их Сургууль, Мэдээллийн технологийн төв