Монголын Геологийн алба үүсч хөгжсөний 77 жилийн ойн нэрэмжит эрдэм шинжилгээний бага хурал ШУТИС-д болов. Академич О.Төмөртогоо, Р.Барсболд нарын олон эрдэмтэд түүхэн болон судалгааны шинэлэг үр дүнгээсээ илтгэв. Саяхан АНУ-ын Харвардын их сургуульд докторын зэрэг хамгаалсан залуу эрдэмтэн Б.Уянгын илтгэлийг геологичид ихэд сонирхож байв.

Хурлын дараа геологич эрдэмтэд багш нарын тухай баримтат кино үзүүлэв.
Амралтын өдөр 10 сарын 22 нд “ Цэцээ гүний намар” явган аялал, оргил булаалдах тэмцээнээр өндөрлөв. Уралдааанд таквиндогийн мастер Оюунтөгс ахлагчтай ШУТИС-ийн геологийн 4 дүгээр ангийн баг түрүүлж алтан медаль хүртлээ.

Оюунтөгс ахлагчтай ШУТИС-ийн геологийн 4 дүгээр ангийн оюутнууд оргил булаалдах тэмцээнд түрүүллээ.
Оюутны "Эрдмийн XXV чуулган" шилдэг өгүүлэл шалгаруулах эрдэм шинжилгээний хурал амжилттай зохион байгуулагдлаа.
“ХОТЫН СОЁЛ” аяны арга хэмжээ зохион байгуулагдлаа
ШУТИС болон “Тэсо” групп хамтын ажиллагааны Санамж бичиг байгууллаа
Итали улсын Лакуила их сургуулийн "Transnational Educational Initiatives TNE" төслийн сургалтад хамрагдав.
АНУ-ын ЭСЯ-ны төлөөлөгчид ШУТИС-ийн ГХС-д зочлов
© 2005- Монгол Улсын Шинжлэх Ухаан Технологийн Их Сургууль, Мэдээллийн технологийн төв