ИНТЕР НОМ их дэлгүүрийн захиргаа жил бүр оны шилдэг номуудыг уран зохиол, түүх, шашин, хүүхдийн зохиол, эрүүл мэнд, эдийн засаг бизнес, зэрэг 10 салбараар шалгаруулж шилдэг 100 номын GRAND BOOK үзэсгэлэн худалдааны сарын ажил зохион явуулж эцэст нь оны шилдэг номуудыг шалгаруулдаг уламжлалтай билээ.
2010 оны шилдэг номуудыг шалгаруулах ёслолын ажиллагаа өчигдөр “Интер ном” их дэлгүүрт болж өнгөрөв. Энэ оны эдийн засаг, бизнесийн чиглэлийн 10 шилдэг бүтээл өрсөлдсөнөөс оны шилдэг номоор ШУТИС-ийн КТМС-ийн багш Д.Баярмаагийн бичсэн “Маркетинг, онол, хэрэглээ” ном шалгарлаа.
Дашрамд дурьдахад оны шилдэг уран зохиолын номоор зохиолч Б.Шүүдэрцэцэгийн “Ану хатан” түүхэн роман, түүхийн номоор “Дэлхийн түүх” орч уулгын ном шалгарчээ.

ЗХШҮГ
Киотогийн Их Сургуулийн проректор Фүюүки Ишикава болон бусад төлөөлөгчдийг Эрдэм шинжилгээ, инновац эрхэлсэн проректор Д.Цолмонбаатар хүлээн авч уулзлаа
“Ноолуур судлал-2026” эрдэм шинжилгээний хурлын хүрээнд Япон, Италийн эрдэмтэд ШУТИС-ийн удирдлагатай уулзлаа
Талархлын батламж гардууллаа
Шилдэг эрдэмтэн багш, профессор, судлаач, ажилтнуудад шагнал гардуулах ёслолын ажиллагаа боллоо
БНАСАУ-ын Ким Чек Технологийн их сургуульд урилга гардуулав.
© 2005- Монгол Улсын Шинжлэх Ухаан Технологийн Их Сургууль, Мэдээллийн технологийн төв