Монголын Сагсан бөмбөгийн холбоо, Монголын Үндэсний сагсан бөмбөгийн холбоо хамтран зохион байгуулж буй Сагсан бөмбөгийн нэрт тамирчин, спортын мастер Д.Даваахүүгийн нэрэмжит Залуучуудын U19 насны 2016 оны Улсын аварга шалгаруулах тэмцээн өнөөдөр Спортын төв ордонд болж өндөрлөлөө.
Тус тэмцээнд хөдөө орон нутгаас Дундговь, Сэлэнгэ, Хөвсгөл, Дархан, Хэнтий, Ховд, Төв аймгийн баг тамирчид Улаанбаатар хотноо хүрэлцэн ирж оролцож бөгөөд, улсын аварга шалгаруулах тэмцээнд эрэгтэй 22 баг, эмэгтэй 8 багийн 450 гаруй баг тамирчид 5 хоногийн турш өрсөлдөж аваргуудаа тодрууллаа
U19 насны УАШТ-ний эмэгтэй алтан медалийн төлөө Б.Ганзориг дасгалжуулагчтай ШУТИС –ийн Шаркс баг болон Мон Магнит багууд тоглолоо. Улмаар ШУТИС –ийн Шаркс баг 56 :45 харьцаатай хожсоноор, U19 насны УАШТ-ний аварга боллоо.
Б.Ганзориг дасгалжуулагчтай ШУТИС –ийн Шаркс баг тус тэмцээнд түрүүлсэнээр U19 насны УАШТ-ний хошой аварга болж байгаа юм.
ШУТИС-ийн гурван багш төрийн дээд цол хүртлээ
ШУТИС-ийн ректор Т.Намнан Унгарын Элчин сайдыг хүлээн авч уулзлаа
ШУТИС-д Туркийн хамтын ажиллагаа, зохицуулалтын агентлаг (TİKA)-аас "Жазари” лабораторийг байгуулж, дадлагын сургалтыг зохион байгууллаа
“Open Campus – 2025” нээлттэй өдөрлөг амжилттай боллоо
“ГАЗРЫН ТОСНЫ БОЛОВСРУУЛАЛТЫН ТЕХНОЛОГИ” бакалаврын 2+2 хамтарсан хөтөлбөрийн гэрээ байгууллаа.