Монгол-Оросын найрамдлын сарын арга хэмжээний хүрээнд ГХИ-ийн ЕСТ-ээс зохион байгуулсан “Читаем Пушкина на разных языках” шүлгийн уралдаан 2016 оны 10 сарын 18-ны өдөр ШУТИС-ийн дэргэдэх “Русский центр”-т амжилттай болж өндөрлөлөө.
Уг тэмцээнд А.С Пушкиний сонгодог шүлгүүдийг монгол , орос, герман, англи, хятад, япон хэлээр нийт 29 оюутан уншсан бөгөөд тэргүүн байрыг ШУТАС-ийн оюутан Б. Баяржаргал, ЭХС-ийн оюутан Г. Анхмандал II байр, Мэдээлэл холбоо технологийн сургуулийн оюутан Г. Идэр III байрыг тус тус эзлэн өргөмжлөл, мөнгөн шагналаар шагнуулав.


Эдгээр оюутнууд нь “Россотрудничество ” байгууллагын РЦНК дээр зохион байгуулагдаж буй тэмцээнд оролцон бусад их, дээд сургуулиудын оюутан сурагчидтай өрсөлдөхөөр болов.
Тэмцээнд идэвхитэй оролцсон оюутнууддаа сурлага, хөдөлмөрийн өндөр амжилт хүсье
Оюутны "Эрдмийн XXV чуулган" шилдэг өгүүлэл шалгаруулах эрдэм шинжилгээний хурал амжилттай зохион байгуулагдлаа.
“ХОТЫН СОЁЛ” аяны арга хэмжээ зохион байгуулагдлаа
ШУТИС болон “Тэсо” групп хамтын ажиллагааны Санамж бичиг байгууллаа
Итали улсын Лакуила их сургуулийн "Transnational Educational Initiatives TNE" төслийн сургалтад хамрагдав.
АНУ-ын ЭСЯ-ны төлөөлөгчид ШУТИС-ийн ГХС-д зочлов
© 2005- Монгол Улсын Шинжлэх Ухаан Технологийн Их Сургууль, Мэдээллийн технологийн төв