ШУТИС-ХШУС-ийн физикийн тэнхимийн багш Д.Номиндарь, С.Туяа нар Солонгос улсын Сонгодо хотноо 2016 оны 10 дугаар сарын 24-28-ны өдрүүдэд болсон “Ази номхон далайн орнуудын хиймэл дагуулын мэдээний хэрэглээ” сэдэвт олон улсын VII хуралд амжилттай оролцоод ирлээ.

Тус хуралд ХШУС-ийн физикийн тэнхимийн багш Д. Номиндарь “Хиймэл дагуулын MODIS-ийн мэдээгээр Монгол орны говийн бүсийн газрын доорх усны тархалтыг тодорхойлох нь”, ХШУС-ийн Зайн тандан судлал-Экосистемийн лабораторийн багш С.Туяа “Монгол орны хээрийн бүсийн гадаргуугийн (ургамал-хөрс)-ний ууршилтыг хиймэл дагуулын мэдээгээр үнэлэх нь” илтгэлүүдийг тус тус хэлэлцүүлэв.

Хуралд оролцох бололцоог олгосон ХШУС-ийн захирал Д.Буянтогтох, дэд захирал Д.Нямсүрэн, физикийн тэнхимийн эрхлэгч Г.Мөнхсайхан болон тэнхимийн багш нартаа талархал илэрхийлье.
Оюутны "Эрдмийн XXV чуулган" шилдэг өгүүлэл шалгаруулах эрдэм шинжилгээний хурал амжилттай зохион байгуулагдлаа.
“ХОТЫН СОЁЛ” аяны арга хэмжээ зохион байгуулагдлаа
ШУТИС болон “Тэсо” групп хамтын ажиллагааны Санамж бичиг байгууллаа
Итали улсын Лакуила их сургуулийн "Transnational Educational Initiatives TNE" төслийн сургалтад хамрагдав.
АНУ-ын ЭСЯ-ны төлөөлөгчид ШУТИС-ийн ГХС-д зочлов
© 2005- Монгол Улсын Шинжлэх Ухаан Технологийн Их Сургууль, Мэдээллийн технологийн төв