Япон улсаас Монгол улсад суугаа онц бөгөөд бүрэн эрхт элчин сайд ноён Такэнори Шимизүгийн урилгаар Япон улсын Чибагийн технологийн их сургуулийн Удирдах зөвлөлийн дарга ноён Осаму Сэтокума, Сансар судлалын тэнхимийн эрхлэгч, профессор Мацуи Такафуми, Ректорын албаны дарга ноён Сомэяа Акито нар 2016 оны 10 дугаар сарын 30-ны өдөр манай сургуульд айлчлан 2 сургуулийн хамтын ажиллагаа, өнөөг хүртэл хамтран хийж ирсэн сансар судлалын судалгааны ажлын талаарх үр дүнгээ ярилцлаа. Зочдыг ШУТИС-ийн проректор Х.Энхжаргал, проректор Ч.Баасандаш, проректор П.Жаргалтуяа, Технологийн сургуулийн захирал А.Ганбаяр, ГХХАА-ны дарга Т.Ууганбаяр нар өргөн бүрэлдэхүүнтэй хүлээн авч уулзлаа.
Чибагийн технологийн их сургууль нь Роботын судалгааны төв, Хиймэл оюун ухаан судлалын төв, Сансар огторгуй судлалын төв зэрэг олон судалгааны төвөөрөө алдартай. Дэлхийн их дээд сургуулийг эрэмбэлэх жагсаалтаар 65-р байранд, Япон улсдаа 9-р байранд жагсдаг томоохон сургууль бөгөөд Технологийн их сургууль шилдэг их сургуулийн тоонд багтаж буй анхны тохиолдол ажээ.
Уулзалтын үеэр Чибагийн технологийн их сургуулиас Хамтын ажиллагааны гэрээг байгуулах саналыг дэмжсэн бөгөөд, Багш оюутан солилцоо, хамтарсан судалгаа зэрэг боломжит бүх л чиглэлээр хамтран ажиллахад бэлэн байгаагаа илэрхийллээ.
ШУТИС-ийн гурван багш төрийн дээд цол хүртлээ
ШУТИС-ийн ректор Т.Намнан Унгарын Элчин сайдыг хүлээн авч уулзлаа
ШУТИС-д Туркийн хамтын ажиллагаа, зохицуулалтын агентлаг (TİKA)-аас "Жазари” лабораторийг байгуулж, дадлагын сургалтыг зохион байгууллаа
“Open Campus – 2025” нээлттэй өдөрлөг амжилттай боллоо
“ГАЗРЫН ТОСНЫ БОЛОВСРУУЛАЛТЫН ТЕХНОЛОГИ” бакалаврын 2+2 хамтарсан хөтөлбөрийн гэрээ байгууллаа.