ШУТИС-ийн оюутны хөгжил, үйлчилгээний алба, Нийслэлийн хөдөлмөр эрхлэлтийн газар, Үйлдвэр технологийн сургуулийн Биотехнологи, шим тэжээлийн салбартай хамтран 2016 оны 11-р сарын 03 ны 15 цагаас хүнсний үйлдвэрлэл, үйлчилгээний чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг ажил олгогч аж ахуйн нэгж байгууллагын нээлттэй өдөрлөг боллоо.

Нийслэлийн хөдөлмөр эрхлэлтийн газрын ахлах мэргэжилтэн Д. Эрдэнэбилэг “Мэргэжил амьдралын баталгаа” сэдэвт сургалт явууллаа.
Өдөрлөгт Таван богд групп-22, Зочин ресторан-13, Талх чихэр ХХК-12, Премиум палас ХХК-5, Нагоми ресторан-5, KFC сүлжээ ресторан-17 оюутныг цагийн ажилд бүртгэн нийт 57 оюутны анкет авч ажиллуулахаар болсон.

Уг үйл ажиллагаанд Үйлдвэр технологийн сургуулийн хүнсний инженерчлэл, биотехнологи шим тэжээлийн салбарын 3,4-р ангийн нийт 110 оюутнууд хамрагдлаа.
Оюутны хөгжил, үйлчилгээний алба
“Сүмитомо корпораци”-ийн нэрэмжит тэтгэлэг гардуулав.
Оюутны "Эрдмийн XXV чуулган" шилдэг өгүүлэл шалгаруулах эрдэм шинжилгээний хурал амжилттай зохион байгуулагдлаа.
“ХОТЫН СОЁЛ” аяны арга хэмжээ зохион байгуулагдлаа
ШУТИС болон “Тэсо” групп хамтын ажиллагааны Санамж бичиг байгууллаа
Итали улсын Лакуила их сургуулийн "Transnational Educational Initiatives TNE" төслийн сургалтад хамрагдав.
© 2005- Монгол Улсын Шинжлэх Ухаан Технологийн Их Сургууль, Мэдээллийн технологийн төв