2014 оноос эхлэн Япон улсын засгийн газар Sakura Science хөтөлбөрийг хэрэгжүүлэх болсонтой холбогдуулан Шинжлэх ухаан, технологийн их сургуулийн Үйлдвэрлэлийн технологийн сургууль дизайны салбарын магистрын оюутан М.Номин нь 2016.10.24-2016.11.30ны хооронд Японы Ивате их сургуулийг зориод ирлээ.

Жил бүр зохион байгуулдаг Sakura Science хөтөлбөр нь сурлага, хөдөлмөр, амжилтаараа манлайлсан оюутан сурагчдыг сонгодог уламжлалтай билээ.ШУТИС-ҮТС-ийн магистрын оюутан М.Номин ньөөрийн сургуулиас зохион байгуулдаг Алтан хулгана наадам, Япон улсын Ивате мужаас зохион байгуулдаг ART and Technology Tohoku наадамд, мөн ШУТИС-Ивате их сургуулийн хамтарсан үйл ажиллагаанд идэвхитэй оролцдог тул Япон улсын Ивате их сургуулиас урьсан юм.

Энэхүү хөтөлбөрийн хүрээнд Тайланд, Хятад, Солонгос,Монгол улсын 10 оюутны баг бүрэлдэхүүн Япон улсын уламжлал, цунами болон цунамид өртсөн хотын дахин төлөвлөлт Ивате их сургуулийн сургалтын орчин оюутны хийж буй ажилтай танилцжээ.

“Сүмитомо корпораци”-ийн нэрэмжит тэтгэлэг гардуулав.
Оюутны "Эрдмийн XXV чуулган" шилдэг өгүүлэл шалгаруулах эрдэм шинжилгээний хурал амжилттай зохион байгуулагдлаа.
“ХОТЫН СОЁЛ” аяны арга хэмжээ зохион байгуулагдлаа
ШУТИС болон “Тэсо” групп хамтын ажиллагааны Санамж бичиг байгууллаа
Итали улсын Лакуила их сургуулийн "Transnational Educational Initiatives TNE" төслийн сургалтад хамрагдав.
© 2005- Монгол Улсын Шинжлэх Ухаан Технологийн Их Сургууль, Мэдээллийн технологийн төв