ГХИ-ийн Ази судлалын тэнхимээс 2016-2017 оны хичээлийн жилийн намрын улирлын арга хэмжээний хүрээнд ШУТИС-ийн хятад хэлээр суралцаж буй оюутан залуусын дунд “Хятад уран илтгэл”-ийн тэмцээнийг амжилттай зохион явууллаа. Уг тэмцээнд оюутнуудыг хятад хэлний анхан болон дундаас дээш түвшингээр нь хуваан оролцууллаа.

2016 оны 11 дүгээр сарын 18-ны өдөр ШУТТНС-ийн “Хятад хэлний танхим”-д зохион явуулсан хятад илтгэлийн тэмцээнд анхан шатанд оролцсон оюутнуудаас тэргүүн байрыг ЭХС-ийн хөтөлбөрийн 1-р ангийн оюутан М.Булгантамир, оюутан Д.Цогтгэрэл II байр, ГХИ-ийн оюутан Б.Энхмишээл III байр, дундаас дээш шатанд оролцсон оюутнуудаас тэргүүн байрыг ЭХС-ийн хөтөлбөрийн 2-р ангийн оюутан Х.Төгс-Оюун, О.Удвал, ГХИ-ийн 4-р ангийн оюутан М.Лхагвадолгор II байр, оюутан Х.Бямбасүрэн III байрыг тус тус эзлэв. Байр эзэлсэн оюутнуудыг өргөмжлөл үнэ бүхий зүйлээр урамшуулав.

Тэмцээний шүүгчээр АСТ-ийн хятад хэлний багш нар ажиллав. Энэхүү хятад хэлээр уран илтгэх тэмцээнийг уламжлал болгон зохион явуулах тул оюутан залуус та бүхнийг идэвхитэй оролцохыг урихын сацуу тэмцээнд оролцсон оюутнууддаа хичээл сурлагын өндөр амжилт хүсье.
ГХИ-Ази судлалын тэнхим
“Сүмитомо корпораци”-ийн нэрэмжит тэтгэлэг гардуулав.
Оюутны "Эрдмийн XXV чуулган" шилдэг өгүүлэл шалгаруулах эрдэм шинжилгээний хурал амжилттай зохион байгуулагдлаа.
“ХОТЫН СОЁЛ” аяны арга хэмжээ зохион байгуулагдлаа
ШУТИС болон “Тэсо” групп хамтын ажиллагааны Санамж бичиг байгууллаа
Итали улсын Лакуила их сургуулийн "Transnational Educational Initiatives TNE" төслийн сургалтад хамрагдав.
© 2005- Монгол Улсын Шинжлэх Ухаан Технологийн Их Сургууль, Мэдээллийн технологийн төв