БНХАУ-ын Бээжин хотод 2016 оны 11 дүгээр сарын 11-ний өдрөөс 13-ны өдрүүдэд зохион байгуулагдсан “ACM ICPC” олон улсын оюутны програмчлалын багийн олимпиадад 198 сургуулийн оюутны баг оролцсоноос манай сургуулийн дэд профессор А.Хүдэр ахлагчтай программ хангамж мэргэжлийн оюутан Г.Чинбат, Т.Билгүүн, Г.Энх-Амар нарын баг амжилт гаргаж “хүрэл” медаль хүртлээ.


Олон улсын тэмцээнд Монгол Улсын багийг удирдаж, амжилт гаргасан дэд профессор А.Хүдэр багш болон багийн оюутнуудад баяр хүргэж, цаашдын эрдмийн ажилдаа улам их амжилт гаргахыг хүсэн ерөөе.
МХТС-ий захиргаа
“Сүмитомо корпораци”-ийн нэрэмжит тэтгэлэг гардуулав.
Оюутны "Эрдмийн XXV чуулган" шилдэг өгүүлэл шалгаруулах эрдэм шинжилгээний хурал амжилттай зохион байгуулагдлаа.
“ХОТЫН СОЁЛ” аяны арга хэмжээ зохион байгуулагдлаа
ШУТИС болон “Тэсо” групп хамтын ажиллагааны Санамж бичиг байгууллаа
Итали улсын Лакуила их сургуулийн "Transnational Educational Initiatives TNE" төслийн сургалтад хамрагдав.
© 2005- Монгол Улсын Шинжлэх Ухаан Технологийн Их Сургууль, Мэдээллийн технологийн төв