Дэлхийн чихрийн шижин өвчинтэй тэмцэх өдрийг тохиолдуулан нийт багш, ажилчид оюутнууддаа “ХАМТДАА ЧИХРИЙН ШИЖИН ӨВЧИНД АНХААРЛАА ХАНДУУЛЦГААЯ” сэдэвт өдөрлөгийг ШУТИС-ийн төв байрны Хурлын танхимд 2016 оны 11 дүгээр сарын 16-ний өдрийн 09:00 цагаас 13:00 цагийн хооронд амжилттай зохион байгууллаа.

Тус өдөрлөгийг ШУТИС-ийн “Эрүүл мэндийн төв”, “Шим тэжээл судлалын төв”, “Оюутны хөгжил үйлчилгээний алба” хамтран 5 өртөөт үйл ажиллагаа явууллаа.

Тус өдөрлөгт БАС, ЗАА, ГУУС, ҮТС, ЭХС, ХШУС, ГХИ багш ажилчид – 163, оюутан – 27 нийт 190 хүн хамрагдсан. Тус өдөрлөг нь дараах 5 өртөөгөөр явагдсан болно. Үүнд:
1-р өртөө: Антропометрийн үнэлгээ /Бүртгэл, биеийн өндөр, жин, бэлхүүсний тойрог хэмжих, БЖИ тодорхойлох, Сахар хэмжих/

2-р өртөө: Эрсдэлээ үнэлцгээе / Артерийн даралт хэмжих, эрсдэлийг тодорхойлох, ЧШ зөвлөгөө өгөх/

3-р өртөө: Зөвлөгөө авцгаая / Хоол, шим тэжээлийн зөвлөгөө өгөх, Эрсдэл өндөртэй хүмүүст цусан дахь холестерол, триглицерид, ИНЛП, БНЛП тодорхойлох/
4-р өртөө: Зохистой хооллоцгооё / Үзэсгэлэн/

5-р өртөө: Хамтдаа тэмцэцгээе /Хөгжөөнт тоглоом/

ШУТИС ЭРҮҮЛ МЭНДИЙН ТӨВ
ШИМ ТЭЖЭЭЛ СУДЛАЛЫН ТӨВ
ОЮУТНЫ ХӨГЖИЛ, ҮЙЛЧИЛГЭЭНИЙ АЛБА
“Инновацийн 7 хоног – 2025” арга хэмжээ “Дижитал шилжилт” инновацын форумаар нээлтээ хийлээ
“Эко боловсролын аян-Цас цэвэрлэгээ 2025–2026”
“Клубүүдийн нээлттэй өдөрлөг 2025–2026”
Хятад хэлний клубийн “Соёлын болон ярианы хичээл ”
Хятад хэлний клубийн “Зочин профессорын лекц”