ШУТИС, Хэрэглээний Шинжлэх Ухааны Сургуулийн Химийн Инженерчлэлийн Салбараас Монголын Химийн нийгэмлэгтэй хамтран 2016 оны 11-р сарын 25-нд “Шатах ашигт малтмалын хими, боловсруулалт ба экологийн асуудлууд-2016” сэдэвт эрдэм шинжилгээний ээлжит хурлыг зохион байгуулав. Хурлыг нээж ХИС-ын эрхлэгч доктор (Ph.D) профессор П.Мөнхбаатар, Монголын Химийн Нийгэмлэгийн Ерөнхийлөгч, ШУА-ийн харъяа ХХТХ-ийн Нүүрсний хими-технологийн лабораторийн эрхлэгч ШУ-ы доктор (Sc.D) академич Б.Пүрэвсүрэн, ШУТИС-ийн эрдэм шинжилгээ, инноваци хариуцсан проректор, доктор (Ph.D) дэд профессор Ч. Баасандаш нар мэндчилгээ дэвшүүлэв.
Тус хуралд эрдэмтэн судлаачид нийт 27 эрдэм шинжилгээ, судалгааны ажлыг ирүүлэн хуралд 9 аман, 12 ханан илтгэлийг хэлэлцүүлэн бүтээлийн эмхэтгэл гаргав.

Хуралд ШУТИС-ийн ХШУС, ГУУС, МТС, ЭХС, Монгол Улсын Их сургууль, Монголын Үндэсний Их Сургуулийн эрдэмтэн судлаач багш нар болон докторант, магистрант, бакалавр оюутнууд идэвхитэй оролцсоноос гадна ЭХЯ-ны түлшний бодлогын хэлтсийн мэргэжилтэн доктор Ж.Батбилэг, ШУА-ийн харъяа ХХТХ-ын эрдэм шинжилгээний ажилтнууд, Ашигт малтмал газрын тосны газар, Геологийн төв лаборатори, Зам тээврийн хөгжлийн төв, “Вагнер Ази” ХХК-ы судлаачид олон шинжлэх ухааны ач холбогдол бүхий сонирхолтой илтгэлийг хэлэлцүүлэн нефть, нүүрс, түлш, тосны боловсруулалт ба хэрэглээний асуудлыг хөндөж санал бодлоо солилцож цаашид хамтран ажиллахаар болцгоов.

Хуралд идэвхитэй оролцсон нийт эрдэмтэн судлаачид, оюутнууддаа баярлалаа.
Хурал зохион байгуулах комисс
“Сүмитомо корпораци”-ийн нэрэмжит тэтгэлэг гардуулав.
Оюутны "Эрдмийн XXV чуулган" шилдэг өгүүлэл шалгаруулах эрдэм шинжилгээний хурал амжилттай зохион байгуулагдлаа.
“ХОТЫН СОЁЛ” аяны арга хэмжээ зохион байгуулагдлаа
ШУТИС болон “Тэсо” групп хамтын ажиллагааны Санамж бичиг байгууллаа
Итали улсын Лакуила их сургуулийн "Transnational Educational Initiatives TNE" төслийн сургалтад хамрагдав.