Тус наадам нь анх удаагаа “ХҮН ба БАЙГАЛЬ: БИД ХҮЙН ХОЛБООТОЙ” сэдвийн дор нийгэм рүү хандсан үйл ажиллагаа явуулж байгаагаараа онцлог юм. Түүнчлэн “АйФЭ-2016” урлагийн наадам нь цар хүрээгээ өргөжүүлэн соёлын болон бүтээлч үйлдвэрлэлийн салбарын мэргэжилтэн бэлтгэдэг арав гаруй их дээд сургууль, зуу гаруй уран бүтээлчдийг хамруулсан “ХҮН ба БАЙГАЛЬ: БИД ХҮЙН ХОЛБООТОЙ” зурагт хуудас болон богино хэмжээний кино, анимэйшн бүтээлийн зэрэг хоёр уралдааныг зарлан шилдэгүүдийг шалгаруулан шагнал гардуулав.
Зурагт хуудасны уралдааны шилдэг бүтээлүүд “Блю Мүүн” Арт Галерейд дэлгэгдэж, богино хэмжээний кино, анимэйшн бүтээлийн уралдааны шилдэг оролцогчдын бүтээл “Өргөө 2” кинотеатрын дэлгэцнээ толилуулагдсан юм.
Эдгээр уралдаанууд нь “ПРО АРТЭ” урлагийн клубын оюутнуудын БАЙГАЛЬ ЭХ ДЭЛХИЙН тулгамдсан асуудлаар нийгэмдээ оруулж буй бяцхан хувь нэмэр. Түүнчлэн тус наадмын хүрээнд дараах бүтээлүүдийг СИНЕМАТЕК, УРЛАГИЙН ГАЙХАМШИГ зэрэг наадмын хүрээнд зохион байгуулдаг өдөрлөгүүдээрээ дамжуулан олон нийтэд хүргэгдлээ.
ШУТИС-ийн Үйлдвэрлэлийн Технологийн Сургуулийн дэргэдэх “ПРО АРТЭ” урлагийн клуб нь аливаа үйл ажиллагаагаа ашгийн төлөө бус явуулдаг бөгөөд тус наадмын хүрээнд толилуулагдсан, дэлхийн болон монголын шилдэг бүтээлүүд нь бүгд ҮНЭ ТӨЛБӨРГҮЙ байсан тул нийтдээ 4000 орчим үзэгчдийн хүртээл болсон билээ.
“ПРО АРТЭ” клуб
“Монгол-Японы Хамтарсан Семинар-2025” амжилттай зохион байгуулагдлаа
ШУТИС-ийн баг олон улсын шагнал хүртэв
Шинжлэх ухаан, технологийн их сургуулийн 2025-2026 оны хичээлийн шинэ жилийн нээлт боллоо
“Түүхэн дурсгалт барилга, архитектурын дурсгалын хадгалалт хамгаалалт” сэдэвт олон улсын симпозиум зохион байгуулагдав
“ХАН ХЭНТИЙ” аялал сайхан боллоо