ШУТИС, БАС-ийн Архитектурын салбар, зурагзүйн багш нар инженер, технологийн чиглэлээр суралцаж байгаа ШУТИС-ийн бүрэлдэхүүн сургуулийн оюутнуудын дунд Дүрслэх геометрийн олимпиадыг 2016 оны 12 сарын 10-ны өдөр амжилттай зохион байгууллаа. Олимпиадад бүрэлдэхүүн сургуулийн 3000 гаруй оюутнаас шалгарсан 47 оюутан оролцож мэдлэг, оюунаа сорилоо.

Олимпиадын явц

Багш нарын бүрэлдэхүүнтэй зохион байгуулах комисс ажиллаж олимпиадын дүнг гаргахад:
1-р байр B161100725 Н.Дэлгэрсүрэн, 2-р байр B161050240 Ц.Давааням,
3-р байр B161050005 С.Билгүүн, В161350159 Г.Билгүүн,
Тусгай байр: B161150042 М.Азжаргал, B161350033 Л.Билгүүн нар шалгарлаа.


Олимпиадыг зохион байгуулахад оролцсон багш нар, БАС-ийн Оюутны зөвлөл болон тэмцээнд хамрагдсан нийт оюутан суралцагчиддаа талархал илэрхийлэхийн зэрэгцээ сурлага, хөдөлмөрийн өндөр амжилт хүсье.
БАС. Архитектурын салбар
ЗОХИОН БАЙГУУЛАХ КОМИСС
2016.12.10
ШУТИС болон Ордос хотын захиргаа хамтын ажиллагааны санамж бичиг байгууллаа
"БНХАУ-ын Харилцаа холбооны их сургуулийн төлөөлөгчид ШУТИС-д айлчиллаа"
“Монгол-Хятадын инновац, хөгжлийн форум 2026” амжилттай зохион байгуулагдлаа
ШУТИС-ийн багш, ажилтнуудад төрийн дээд одон, медаль гардууллаа
ШУТИС-ийн профессор Д.Буянтогтох Монгол Улсын “Гавьяат багш” цолоор шагнагдлаа
© 2005- Монгол Улсын Шинжлэх Ухаан Технологийн Их Сургууль, Мэдээллийн технологийн төв