Багш нарын баяраар ШУТИС-ийн шилдэг эрдэмтэн багш нарт шагналын хур бууж, төрийн болон салбарын нэр хүндтэй шагнал хүртлээ. Шагналыг өнгөрсөн сарын 31-нд ШУТИС-ийн хурлын танхимд гардуулан өгсөн юм. Үүнд, Шинжлэх ухааны тэргүүний ажилтан цол тэмдгээр дөрөв, Боловсролын тэргүүний ажилтан цол тэмдгээр 10, БСШУЯ-ны Жуух бичгээр 21, ШУТИС-ийн Эрдмийн зөвлөлийн шагналаар долоо, ректорын нэрэмжит шагналаар 10 хүн шагнуулсныг ректор Б.Дамдинсүрэн болон проректорууд гардуулан өглөө.

Түүнчлэн 2011 онд ШУТИС нийт профессор багш нараа гадаадын их дээд сургуулиудын жишиг үзүүлэлтээр “ШУТИС-ийн профессор, багш нарыг аттестатчилах, профессорын баг тэнхимийн рейтинг тогтоох журам”-ын дагуу аттестатчилал явуулжээ. Аттестатчиллыг амжилттай явуулсны үр дүнд тэргүүлэх профессор, профессор, дэд профессор, ахлах багш, багшийн албан тушаалд ажиллагчдаас шилдэг 100 багшийг шалгаруулсан байна. ШУТИС-ийн Ректорын зөвлөлийн 2011 оны нэгдүгээр сарын 25-ны өдрийн хурлын шийдвэрээр шалгарсан шилдэг 100 багшид батламж гардуулахаар болжээ. Дээрх албан тушаал бүрийн эхний гурван байр эзэлсэн багшийг 700 мянгаас 1,5 сая төгрөгөөр урамшуулав.

Мөн ШУТИС-ийн багш нарын зөвлөлөөс “Шилдэг судлаач-эрдэмтэн багш”, “Шилдэг сурган хүмүүжүүлэгч багш”, “Шилдэг залуу багш” гэсэн төрлөөр тус бүр эхний гурван байр эзлүүлэн оны шилдэг багшаа шалгаруулжээ.
БНХАУ-ын Харилцаа холбооны их сургуультай хамтран ажиллах санамж бичиг байгууллаа.
БНХАУ-ын Цинхуа их сургуулийн дэргэдэх Tus-Holdings Co.,Ltd болон TusPark-д айлчиллаа.
БНХАУ-ын Цинхуа их сургуультай хамтран ажиллах санамж бичиг, “Нүүрстөрөгчийн саармагжилт, эрчим хүчний системийн шилжилт” (CNEST) олон талт хамтарсан судалгааны хөтөлбөрийн гэрээг байгууллаа.
Цусны донорын өдөрлөг
Rio Tinto Монгол компанийн танилцуулах уулзалтад 400 гаруй оюутан оролцов