Баянголын аманд газар эзэмшдэг ШУТИС-ийн 328 багш, ажилтан газрын гэрчилгээгээ 2011 оны 2 дугаар сарын 1-ний өдөр гардан авлаа. Нийслэлийн засаг даргын 2009 оны 348 дугаар захирамжаар ШУТИС-ийн 328 багш, ажилчдад 30 га газрыг амины орон сууцны зориулалтаар газар эзэмших, ашиглах эрхийн нэр шилжүүлэн баталгаажуулсан билээ. Гэвч газар эзэмшигчид саяхныг хүртэл гэрчилгээгээ авч чадаагүй байсан юм. Тус сургуулийн удирдлагууд болон Багш, ажилчдын амины орон сууц барих ажлыг дэмжигчдийн холбоо Нийслэлийн газрын албаны холбогдох албан тушаалтантай ажил хэргийн уулзалт хэд хэдэн удаа хийсний дүнд багш нарынхаа газрын гэрчилгээг авчээ.

Киотогийн Их Сургуулийн проректор Фүюүки Ишикава болон бусад төлөөлөгчдийг Эрдэм шинжилгээ, инновац эрхэлсэн проректор Д.Цолмонбаатар хүлээн авч уулзлаа
“Ноолуур судлал-2026” эрдэм шинжилгээний хурлын хүрээнд Япон, Италийн эрдэмтэд ШУТИС-ийн удирдлагатай уулзлаа
Талархлын батламж гардууллаа
Шилдэг эрдэмтэн багш, профессор, судлаач, ажилтнуудад шагнал гардуулах ёслолын ажиллагаа боллоо
БНАСАУ-ын Ким Чек Технологийн их сургуульд урилга гардуулав.
© 2005- Монгол Улсын Шинжлэх Ухаан Технологийн Их Сургууль, Мэдээллийн технологийн төв