ХБС-ийн Монгол судлалын профессорын багаас “Эх хэлний өдөр”-ийг тохиолдуулан уламжлал болгон зохион байгуулдаг "Өсөхөөс сурсан үндэсний хэл мартаж болшгүй соёл" сэдэвт өдөрлөг 2011 оны 2 сарын 22-нд ШУТИС-ийн хурлын танхимд боллоо.

“Үндэс язгуур хэл соёлоо Үрийн үрдээ өвлөн бадраая” гэсэн чин хүсэлтай оюутан залуус Монгол Улсын төрийн дууллаа сүр жавхлантай дуулж нээлтээ хийв. Тус арга хэмжээнд ШУА-ийн Хэл зохиолын хүрээлэнгийн Алтай судлалын төвийн захирал, ХБС-ийн зөвлөх профессор, академич, хэл бичгийн шинжлэх ухааны доктор Л.Болд оролцож, эх хэл, соёл, хэлний бодлогийн талаар сонирхолтой, эргэцүүлэн бодох зүйл ихтэй лекц уншиж оюутнуудтай санал бодлоо солилцов.


Тус өдөрлөг ХБС-ийн оюутнуудын дунд зохион байгуулсан танин мэдэхүйн хөгжөөнт АХА тэмцээнээр үргэлжилж 60 гаруй оюутан авхаалж самбаа, мэдлэг оюунаа уралдуулснаас солонгос-англи хэлний 2-р ангийн оюутан Ч.Авирмэд тэргүүлж, япон хэлний 1-р ангийн оюутан О.Тэмүүлэн, хятад хэлний 1-р ангийн оюутан Х.Гэрэлтуяа нар удаах байр эзэллээ. Мөн хятад хэлний 1-р ангийн оюутан Э.Ариунбаяр монгол ардын бүжиг, уран нугаралтын үзүүлбэрээр, солонгос-англи хэлний 3-р ангийн оюутан Б.Болорчимэг ая дуугаар мэндчилгээ дэвшүүллээ. Энэ өдөрлөг хэлний боловсрол, харилцааны соёлын мэдлэг түгээж, дадал чадварыг бататгасан, онол сургаалтай, дуу хууртай сайхан арга хэмжээ болж өндөрлөлөө.
ЗХШҮГ
Хоол зүй, шим судлал хөтөлбөрийн оюутнууд олон улсын зуны сургалтад хамрагдлаа
САТРЕПС төсөл ШУТИС-д анх удаа хэрэгжихээр боллоо
ШУТИС нь хиймэл оюуныг эрүүл мэндийн судалгаанд хэрэглэх чиглэлээр ХӨСҮТ-тэй хамтран ажиллана
Жинин-Хөх хотын 2026 оны ахмадын аялал амжилтай боллоо
Дэлхийн солонгос хэлний багш нарын сургалт, чуулга уулзалт Сөүл хотноо зохион байгуулагдлаа