Шинжлэх ухаан, технологийн их сургуулийн ректор Б.Очирбат болон бусад албаны хүмүүс 2017 оны хоёрдугаар сарын 6-ны өдөр Жанжин Д.Сүхбаатарын нэрэмжит Сүхбаатарын болон байлдааны гавьяаны улаан тугийн одонт Монгол Улсын Үндэсний батлан хамгаалахын их сургуульд зочиллоо. Энэ үеэр Үндэсний Батлан хамгаалахын их сургуультай бакалаврын сургалтын хамтарсан хөтөлбөр хэрэгжүүлэх санамж бичигт гарын үсэг зурах ёслолын үйл ажиллагаа болов.

Ёслолын үйл ажиллагаанд ШУТИС-ийн Ректор Б.Очирбат, проректор Х.Энхжаргал, газрын дарга Л.Пүрэв, БАС-ийн захирал Э.Нинжгарав, ЭХС-ийн захирал Ч.Мангалжалав, ҮБХИС-ийн захирал, хошууч генерал Я.Чойжамц, Сургалт хариуцсан дэд захирал, хурандаа П.Жаргалан, Боловсрол, сургалтын хэлтсийн дарга хурандаа Н.Наранжамц нар оролцлоо. Хоёр сургуулийн сургалт, эрдэм шинжилгээ болон бусад талаар хамтран ажиллах, харилцан туслалцах, ажлын туршлагаас харилцан суралцах, багш нарын мэргэжил, ур чадварыг дээшлүүлэх талаар санал бодлоо солилцож, ШУТИС болон ҮБХИС хооронд хамтарсан ажлын хэсэг байгуулав.

Санамж бичгийн хүрээнд ШУТИС-ийн БАС, ЭХС-ийг түшиглэн ҮБХИС-н 3-р курсийн оюутнуудад инженерийн боловсрол эзэмшүүлж улмаар 2 их сургуулийн дипломтой төгсөх боломж бүрдүүлэх юм. Цаашид ажлын хэсэг эрчимтэй ажиллаж, Барилгын инженер, Хүрээлэн байгаа орчны инженер, Цахилгааны инженер мэргэжлээр суралцах сургалтын хөтөлбөрийг боловсруулна.
“Сүмитомо корпораци”-ийн нэрэмжит тэтгэлэг гардуулав.
Оюутны "Эрдмийн XXV чуулган" шилдэг өгүүлэл шалгаруулах эрдэм шинжилгээний хурал амжилттай зохион байгуулагдлаа.
“ХОТЫН СОЁЛ” аяны арга хэмжээ зохион байгуулагдлаа
ШУТИС болон “Тэсо” групп хамтын ажиллагааны Санамж бичиг байгууллаа
Итали улсын Лакуила их сургуулийн "Transnational Educational Initiatives TNE" төслийн сургалтад хамрагдав.