Дэлхийн залуучуудын бодлогын судалгаа, хөгжүүлэлтийн холбоо нь БНСУ, Их Британи, Умард Ирландын Нэгдсэн Вант улс, БНХАУ, Япон, АНУ-ын найман бодлогын судалгааны хүрээлэнгүүдийн санаачлагаар 1997 оны 10 дугаар сарын 07-ны өдөр байгуулагдсан. Тус холбооны гишүүн байгууллагууд хамтарсан судалгаа хийх, судалгааны мэдээлэл солилцох, судлаач солилцоо, эрдэм шинжилгээний хурал, семинар зохион байгуулах чиглэлээр ажилладаг. ШУТИС-ийн Гадаад харилцаа, хамтын ажиллагааны алба, БуХС-ийн Нийгмийн ухааны салбар, БНСУ-ын Үндэсний залуучуудын бодлогын судалгааны хүрээлэнд эрдэм шинжилгээний чиглэлээр хамтран ажиллах санал, төлөвлөгөөг удаа, дараа алба ёсоор тавьсны үр дүнд манай их сургууль 2017 оны 2 дугаар сард тус байгууллагын гишүүн боллоо.
Дэлхийн залуучуудын бодлогын судалгаа, хөгжүүлэлтийн холбооны санаачлагаар хоёр байгууллага Монголын оюутан залуусын ардчиллын боловсрол, үнэт зүйл, зан төлөвийн талаар 2017-2018 хооронд хамтарсан судалгаа хийж БНСУ, Монгол Улсад тус бүр нэг удаа семинар зохион байгуулах юм. Хамтарсан судалгааны багт БНСУ-аас 6, Монголын талаас 6 судлаач судалгаа хийж илтгэл тавина. ШУТИС-ийн ГХХАА-ны дарга доктор (Ph.D.) Т.Ууганбаяр, ШУТИС-ийн БуХС-ийн Нийгмийн ухааны салбарын эрхлэгч доктор (Ph.D.) Б.Долгор, ШУТИС-ийн Бизнесийн ахисан түвшний сургуулийн нийгмийн ухааны магистр, докторын хөтөлбөр хариуцсан дэд профессор, доктор (Ph.D.) Я.Төгөлдөр, Удирдлагын академийн мэргэжил дээшлүүлэх институтийн захирал доктор (Ph.D.) Д.Мягмарсүрэн нар Монгол талын судлаачдын багыг бүрдүүлэн, судалгааны ажлаа эхлүүлээд байна. БНСУ-ын Үндэсний залуучуудын бодлогын судалгааны хүрээлэнгээс анхны хамтарсан судалгааны төсөлд зохих санхүүгийн дэмжлэг үзүүлэхээ албан ёсоор илэрхийлээд байна.
ШУТИС-ийн Гадаад харилцаа, хамтын ажиллагааны алба
ШУТИС-ийн Бизнесийн удирдлага, хүмүүнлэгийн сургууль
Монголын 2025 оны оюутны УАШТ-д нийт 26 их дээд сургууль оролцсоноос доктор, профессор Т.Намнан ректортой ШУТИС-ийн баг 50 оноогоор хоёрдугаар байранд шалгарлаа
Бүгд Найрамдах Энэтхэг Улсын Засгийн газрын Техник, эдийн засгийн хамтын ажиллагааны хөтөлбөр (ITEC)-өөр “Газрын тос боловсруулах үйлдвэр”-ийн чиглэлээр сургалтад хамрагдав
Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилсан тэрбум мод үндэсний хөдөлгөөнийг дэмжин ШУТИС-ийн харьяа эрдэм шинжилгээний хүрээлэнгүүд нэгдэж мод тарив
“Технологи ба хүний эрх” сэдвийн хүрээнд хамтран ажиллах санамж бичиг байгууллаа
Гар барилдааны төрөлд оролцож хүрэл медаль хүртлээ